ДОЛООН ХҮНИЙ ЦОГЦОС ОЛДЛОО

12236

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд нурангид дарагдсан иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр өглөө 6:20 минутад эхэлсэн. Эрлийн нөхцөл байдлын талаар дөнгөж сая Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ. Тэд эрэл эхлээд таван цаг орчмын дараа буюу 11:15 минутанд уулын зүүн зүгээс авиралт хийж эхний иргэнийг нас барсан байдалтай байхад нь олсон талаар мэдээлэв. Ингээд 11:30-д хоёр дахь, 11:40-д гурав дахь, 13:07-д дөрөв дэх, 14:28 минутад тав дахь, 15:15 минутад хоёр иргэнийг нас барсан байдалтай олжээ. Онцгой байдлын алба хаагчид цогцосуудыг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна.

Уулчдын цогцосыг Отгонтэнгэр уулын зүүн урд талдаа 3200 метрийн өндөрт эгц хадан хясаа байдаг газраас олсон бөгөөд тэднийг хясаа руу унасан байх магадлалтай байсныг мөн хэлэв. Эрэн хайх аврах ажиллагаа цаашид үргэлжилж байна. Шадар сайдын ажлын хэсэг 32 хүний бүрэлдэхүүнтэй 13:30 минутад явсан. Хараахан ослын газарт очоогүй байна. Сураггүй болсон 17 иргэдийн дөрөв нь эмэгтэй. Үлдсэн 13 нь эрэгтэй хүмүүс байна. Насны хувьд тодорхойлж гаргаагүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих