ГУРВАН ТАЛТ НЭМЭЛТ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ӨНӨӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

olloo_mn_1508735947_huhХөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээр өнөөдөр 14.00 цагаас эхэлнэ.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийг Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2017 оны нэгдүгээр сарын 19-нд байгуулсан юм. Уг хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалттай холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос ирүүлсэн. Мөн Багш нарын цалинг нэмэгдүүлэх  түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялт зохион байгуулж байгаа. Тиймээс нэмэлт хэлэлцээгээр нийгмийн зөвшлийн талууд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах юм.


URL:

Сэтгэгдэл бичих