Э.Амарбатыг хуучин албан тушаалд нь томилно

АТГ-ын даргаар Н.Ганболд, дэд даргаар Б.Хурц нарыг өнгөрсөн долоо хоногт  томилж, ажлаа хүлээн авсан. АТГ-ын даргаар томилогдсон Н.Ганболд Гүйцэтгэх албаны даргаар ҮАБЗ-ийн Н.Эрдэнээг томилсон байна.
Мөн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсийн даргаар ажиллаж байсан Э.Амарбатыг эргүүлэн албан тушаалд нь томилох бололтой. Учир нь түүнийг хууль зөрчсөн хэргээр албан тушаалаас нь бууруулсныг үндэслэлгүй шийдвэр хэмээн үзсэн юм.

Э.Амарбатыг гомдлыг Төрийн албаны зөвлөл хэлэлцэж, түүнийг эргүүлэн албан тушаалд нь томилох ёстой хэмээн үзсэн. АТГ-ын дарга Н.Ганболд Э.Амарбатын гомдлыг удахгүй хэлэлцэж хуучин албан тушаалд нь томилох бололтой.

Т.Амар


URL:

Сэтгэгдэл бичих