Эмч нар 23-ны өдрийн 12.30 цагт улс орон даяар нэгэн зэрэг АЖИЛ ХАЯНА
Эрүүл мэндийн байгууллагын ажилчид өнгөрсөн наймдугаар сараас хойш цалинг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж байгаа билээ. Тэд цалин нэмэгдүүлэх шийдвэр гарахаас нааш тэмцлийн үйл ажиллагааг зогсоохгүй гэдгээ илэрхийлж буй юм.
Тиймээс өнөөдөр Эрүүл мэндийн салбарын ажилчид энэ сарын 23-ны өдрийн 12.30 цагт улс орон даяар нэгэн зэрэг ажил хаялтанд нэгдэхээ илэрхийлж мэдэгдэл хийж байна.
URL: