Авлига авсан хүн авлига өгөгсөдтэй тэмцэж чадах уу

Авлигатай тэмцэх газрын даргыг томилох талаар авлигатай тэмцэх хуулийн заалт байхгүй нь үнэн үг билээ. Гэхдээ л хэн дуртайг нь суулгачихдаг суудал бол биш. Тэр тусмаа гэмт хэрэгтэн. Авлигатай тэмцэгч дарга нь “Авилгалч, хоригдож явсан шоронгийн этгээд болоод хүнд ноцтой гэмт хэрэгтэн” байсан бол юу болох вэ. Авилгалч хүн авилгачидтай тэмцэж чадах уу. Мэдээж арай л хэтэрсэн явдал болно. Ард түмэн ч ингэж бодож асууж байгаа. Хамгийн гол нь Засгийн газраа, Ерөнхийлөгчөө гайхаж байна. Тодруулбал УИХ-ын хэдэн гишүүд нь ч мөн адил үг хэлж чадахгүй бөөрөнхийлсхийгээд Б.Хурцыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар суулгачихсан явдал билээ. Авилгалгүй цэвэр нэртэй нь суугаад ч нэмэр болоогүй газар аливаа хэргээр гаршсан нэгнийг суулгаад юу л болдог бол доо. Энэ суудал жил гаруй хоосон явахад хэн ч нэр нь дэвшигдэж, хэн нэгнийг санал болгох зүрхтэй хүн төрөөгүй шүү дээ. Харин тус газрыг санаачлагч, үүсгэн байгуулах суурийг нь тавиад өгсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуайн амнаас үг унахыг удаан хүлээсэн. Гэтэл Улс орны Ерөнхийлөгч маань хүртэл Б.Хурцыг хавчуулахаа мартаагүй нь сонин. Б.Хурц бол албан тушаалаа ашиглан мөнгө завшсан, авлига авсан хөрөнгөө нуусан, зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгагдаж байснаас гадна, МИАТ-ын хэрэг, ТЕГ-ын сөрөг тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа Гаалийн байцаагчаас 50 сая төгрөгийн авилга авсан хэрэг, түүнчлэн Хилийн чанад, харийн оронд нэр холбогдсон хэргээсээ болж жил хоригдсон явдал гээд энэхүү суудалд суухаас татгалзуулах олон асуудал өөрт нь байдгийг чихтэй хүн бүр сонссон байлтай. Хариуцлагатай өндөр албан тушаалд хариуцлагагүй, боловсрол хүрэхгүй хүнийг суулгахдаа юу болж байгааг бодож бас мэдэх нэгэн нь дургүй л байсан байх. Ер нь Б.Хурцаас болгоомжлоод уу, эсвэл түүнд нөлөөлөх Ерөнхийлөгчийн үйлдэл байгаад байгаагаас уу үнэн үгийг нь хэлэх хүн олдохгүй хэвлэл мэдээллээр хэдэн сэтгүүлчид л ард түмний төлөө айх зүйлгүй ажиллах юм даа. Ямартай ч  Б.Хурц авлигатай тэмцэх газрын дэд дарга хүн ял шийтгэлгүй байх хамгийн анхдагч шаардлагыг хангаж чадахгүй хүн. Тухайлбал тэр Эрүүгийн 20643133 дугаар бүхий хавтаст хэрэгтэй хирнээ мөнөөх л Ерөнхийлөгчийн ивээлээр өршөөлийн хуульд хамрагдсан. Хүн хулгайлсан гэх ажлаараа олон улсын дүрмийг зөрччихөөд байхад нь гүйцэтгэх ажиллагаа гэж гэж тайлбар өгсөн. Энэ мэт түүнээс нэр холбогдох асуудал нь шаардлага хангаагүй, туршлагатай гэмт этгээдээ суулгалаа гэдэг эсэргүүцэлд хүргээд байгаа билээ. Мэдээж зарим нэг нь туршлагатай тагнуулууд даргаар суулаа одоо жинхэнэ ажиллана гэж хэлж байгаа ч туршлагаа буруу зуршилдаа зориулах вий.

Г.Нэргүй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих