Энэ өдрийн зурхай /2017.10.23/
Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 4. Сумъяа гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин хонь өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие, эрхтэний хүч сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ивээл дэмжлэг хүлээн авахаас татгалзахгүй бол ажил дээр чинь нааштай өөрчлөлт гарах боломжтой. Шинэ газар очсоноор зугаалахад тааламжтай. Байгалийн сайханд сэтгэл санаагаараа амарна.
ҮХЭР (4/20-5/20)
Од эрхэс таны санхүүг харж үзнэ. Таны ямар ч ажил хэрэг бүтнэ. Та хамтрагчтайгаа үл ойлголцох ба та боломж өгвөл битгий хүмүүстэй муудаарай. Түншийн харилцааг санхүүгийн үр өгөөжөөр үнэлж нэг удаа тэвчээд өнгөрүүл.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хувийн амьдралдаа та сэтгэл хангалуун бус байна. Хосууд харилцан гомдож үл ойлголцож хэрүүл маргаан хийнэ. Та хэт дэврүүн сэтгэлээсээ болж агуу хайрыг хайснаас жинхэнэ хайраа алдаж магадгүй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Долоо хоногийн эхнээс та маш нийтэч байж харилцан ярилцагчтайгаа оюун санааны харилцаа хялбар тогтоож чадна. Гэвч заримдаа таныг ойлгохгүй байгаа мэт сэтгэгдэл төрнө. Таны эелдэг занг хөнгөмсөг зан мэт хүлээн авч, мөн таны илэн далангүй байдлыг хувийн зорилгодоо ашиглаж болно.
АРСЛАН (7/23-8/22)
Үдээс хойно танд тавьсан зорилгоо хэрэгжүүлэх боломж олдоно. Зөн билэг, ивээн тэтгэгчдийн дэмжлэг нэмэгдэнэ. Иймээс хүндэрсэн нөхцөл байдлыг сайжруулах боломж гарна. Заримдаа амжилт, алдраараа бахархахын өмнө ихээхэн хүч цаг зарах хэрэгтэй болдгийг сана.
ОХИН (8/23-9/22)
Гарч буй алдаа нь зохион байгуулалт хариуцлага шаардана. Ирээдүйг төлөвлөж материаллаг байдлаа тооцож мөнгө нөөцлөн чухал үед гарга. Хувийн амьдралд өөрчлөлт гарах тул үүнд бэлэн бай. Янз бүрийн хүмүүстэй ажил хэргийн уулзалт, зөвлөгөөн товлох нь амжилттай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ямар ч цаг зуурын шаардлагагүй бүхнээс татгалзах өдөр болно. Дархлаа суларч элдэв таагүй зүйлс тохиолдохоос зайлсхийхийн тулд бясалгалаар хичээллэ. Ингэх нь танд маш чухал. Учир нь цагаа олж өөрийгөө сэргээж чадсанаар ихээхэн гарлага шаардах чухал ноцтой асуудлуудаас зайлсхийж чадна гэдгийг танд зөвлөж байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Энэ ордын хүмүүс бүх асуудлаас хялбархан гарна. Танд алдах онох зүйлүүд зөндөө гарна. Та тэрнээс суралцана. Энэ хуримтлуулсан туршлагууд, ирээдүйд чинь маш том амжилт авч ирнэ.
НУМ (11/22-12/21)
Одоогийн тодорхой асуудлуудыг шийдэхэд авъяас, чадвараа ашиглахыг од эрхэс зөвлөж байна. Та шаардлагаа шургуу тавьж, хэн нэгний итгэл үнэмшлээс айж эмээлгүй өөрийн үзэл бодлоо хамгаалах болно. Үйл ажиллагаагаа үндэслэлтэй байлга. Мөнгөний элдэв ажиллагаа барилга барих, уран бүтээл туурвихад таатай өдөр.
МАТАР (12/22-1/19)
Хамт олондоо туслах ажилд хамаг цагаа зориулна. Ажил тань маш үр дүнтэй байна. Найз нөхөд хамтрагчдаа тусалж, ямар нэг зүйл өгнө. Ойр дотнынхонтойгоо тэвчээртэй, зөөлхөн ханд. Энэ нь таны мэдрэлийг гамнаж, найз нөхдийн хүндлэлийг өсгөнө.
ХУМХ (1/20-2/18)
Олон нийтээс бүрэн биш юм гэхэд тодорхой хүрээллээс хараат гэдгээ та мэдэрнэ. Гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг, амьдралаа эрс өөрчлөхөд саад болно. Нөгөөтэйгүүр таныг тэнэг алхам хийхээс тогтоон барьж байдаг. Өөрийгөө чөлөө завгүй байлга. Их ажил амжуулаад зогсохгүй, шинэ эрч хүч олж авна.
ЗАГАС (2/19-3/20)
Эрс тэс өдөр. Та өнөөдөр сэтгэл булаам хүнтэй танилцаж шинэ харилцаа тогтоох боловч дурлалын талбарт ээлжит ялалтаа байгуулах гэж бүү яар. Та хүсэл мөрөөдлөө бодит байдал мэт хүлээн авч байна. Хувь заяа таныг сорьж, зорилгодоо хэр тууштай, туйлбартай хандахыг тань шалгаж байна.
URL: