Оросууд ба тэдний хөлбөмбөг англичуудын нүдээр

216410-19102017-1508387162-1477178485-footballНэр хүнд, цар хүрээгээрээ олимпын наадамтай эн зэрэгцэх хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх онд ОХУ-д болно. Энэхүү эрхийг авах өрсөлдөөнд хойд хөршийнхөн Англи, Испани зэрэг хөлбөмбөгийн том гүрнийг ардаа орхисон билээ. Ялагдсандаа шаралхсан Британийн шар хэвлэлүүд нэг хэсэгтээ л оросуудыг болон FIFA-г хайр найргүй шүүмжилсэн. “The Sun” сонинд Орос орон, оросуудын онцлогийг англи цагаан толгойн дарааллын дагуу ёгтлон өгүүлсэн нийтлэл гарсныг сонирхуулъя.

A - Arshavin. “Арсенал”-д амжилттай тоглож байсан намхан нуруутай Аршавин хэмээх довтлогчийн нөлөө оросуудын ялалтад чамгүй байсан.

B - beer. Шар айраг. 61 задгай пенсээс хоёр фунт хүртэлх мөнгөөр Орост шил шар айраг худалдаж авч болно.

C - cosacks. “Bollocks” хэмээх тоглоомд хэрэглэгддэг нэг арга. Яг энэ аргаар оросууд биднийг зогсоосон.

D - doctor’s consultation. Эмчийн үзлэг. Орост таван фунтийн үнэтэй.

E - England. ДАШТ-ийг зохиох улс нь бид байлаа.

F - five. Тавын тоо. Оросууд ийм тооны цэнгэлдэх хүрээлэнг шинээр барих аж.

G - glitz and glam. Тансаг байдал. Москвагийн амьдралын нэгэн хэсэг.

H - hotel. Зочид буудал. Москвад болсон “Челси”, “Манчестер Юнайтед”-ын тоглолт (2008 оны Аваргуудын лигийн финал)-ыг үзэхээр ирсэн жуулчид хоногт 500 фунт стерлингээр буудалд хоноглож байв.

I - infratructure. Хууль зөрчих. Тус улсад саятан гэгдэх “шинэ оросууд” хүссэнээ хийдэг.

J - junk food. Түргэн хоол. Ойролцоогоор дөрвөн фунтийн үнэтэй.

K - Kremlin. Кремль. Засаглалын хүч, эрх мэдэл нь энд төвлөрдөг.

L - legacy. Залгамж халаа. Орост авьяаслаг залуу хөлбөмбөгчдийн бүхэл бүтэн нэг үе төрөн гарч байгаа.

M - mafia. Тэдний зохион байгуулалттай бүлэглэлүүд санал асуулгын дүнд хангалттай оролцож, нөлөөлсөн.

N - niet. Нет буюу үгүй гэсэн үг. FIFA-гийн удирдлагууд энэ үгийг бидэнд хэлсэн.

O - oligarch. Супер баян бизнесмэн. Оросын олигархиуд нь засгийн эрхийг хүчнийхэнтэй хамт барилцдаг.

P - Putin. Түүнийг ирэх хүртэл бид ялалтдаа итгэлтэй байв. Харин тэр Цюрихт ирэнгүүтээ хор найруулах ажлыг чадамгай хийж, байдлыг эргүүлсэн.

Q - question. Асуулт. Тэд яаж биднийг ялж чадав аа?

R - racism. Арьсны үзэл. “Локомотив”-ын хөгжөөн дэмжигчид Питер Одемвингиг “Вест Бромвич”-д худалдах болсон мэдээг дуулаад баярлан хөгжилдөж, гудамжаар “Баярлалаа, “Вест Бром” гэсэн лоозон барин алхаж байв.

S - Siberia. Сибирь. Блаттерийг тийш нь явуулах юм сан.

T - telephone. Орост хот хоорондын телефон яриа үнэгүй байдаг.

U - Urals. Европ тивийг Азиас заагладаг Уралын нуруу. Нарийвчлан авч үзвэл “You are all” гэж уншиж болох нь. Товчхондоо, Английн эсрэг.

V - vodka. Архи нь орос үндэстний хэрэглэдэг гол ундаа.

W - wide open spaces. Хоосон орон зай. Оросын дээд лигийн нэг тоглолтыг дунджаар 13-хан мянган хүн үздэг гэж байгаа.

X - X-rated. Та тэндхийн цагдаатай нь хошигнох гэж оролдвол тэгээд өнгөрөх нь тэр.

Y - Yashin. Лев Яшин. Зөвлөлт, Оросын нэрт хаалгач.

Z - Zenit. Аршавины хуучин баг. Одоо шинэ цэнгэлдэх бариулж байгаа гэсэн.

Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих