УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг маргааш хийхээр болжээ

Энэ нь Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбоотой төслүүдийн хэлэлцүүлгийг хийх болсонтой холбоотой аж.

Учир нь УИХ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нээс урьтаж ирэх оны нэгдсэн төсвийг баталсан байх ёстой. Хэрэв төсвийг дээр заасан хугацаанд баталж чадаагүй нөхцөлд УИХ тарах ёстой.

Тиймээс УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу маргааш буюу лхагва гарагт чуулганы нэгдсэн хуралдааныг зарлахаар болсон байна.

Ташрамд дурьдахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт зарлагддаг билээ.

Б.Хэрлэн


URL:

Сэтгэгдэл бичих