Путин цалингаа хасуулав
Владимир Путин төрийн алба хаагчдын цалинг 10 хувиар бууруулах тушаалынхаа хүчинтэй хугацааг дахин нэг жилээр сунгасан байна. Ерөнхийлөгч засаг захиргааны ажилтнуудынхаа цалинг өөрийнхтэйгээ цуг хасуулаад зогсохгүй Засгийн газрын тэргүүн, гишүүд болон Мөрдөн байцаах газар, төрийн өмчийн хорооны даргын цалинг хасаж байгаа юм.
Төрийн алба хаагчдын цалинг бууруулах шийдвэрийг Путин аль 2015 онд гаргасан. Тэгвэл одоо Путин 2018 оны туршид төрийн алба хаагчдын цалинг 10 хувиар буулгаж олгох шинэ тушаал гаргасан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: