Онгоц осолдсон шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

18869731_1369867559757261_1893547357_oӨнгөрсөн зургадугаар сарын 2-нд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас “АН-2” нисдэг тэрэг хөөрөх үедээ унасан тухай мэдээлэл цаг тухайдаа хэвлэлээр гарч байсан. Тэгвэл ОХУ-ын Агаарын хууль сахиулагчдын мэдзэлснээр Улс хоорондын нислэтйн хорооноос уг осолтой холбогдуулан мөрдөн шалгах комисс томилсон бөгөөд энэхүү комиссоос урьдчилсан дүгнэлтээ гаргаж, http://mak-iac.org/ rassledovaniya/tbc-2mc-ra-2099g-02-06-2017 цахим хуудаст нийтэлжээ. Энд мэдээллэснээр ОХУ-ын Улсын аж ахуйн байгууллагын мэдэлд байдаг С.А.Чаплыгины нэрэмжит Сибирийн шинжлэх ухаан судалгааны хүрээлэнгийн “ТВС-2МС” RA-2099G” загварын нисдэг тэрэг Монгол Улсын “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрөх үедээ осолдсон аж. Улмаар нисдэг тэрэг нислэгийн зурвасаас 40-50 метрийн өндөрт хөөрч 35 дахь секунтээс гэнэт өндрөө алдаж эхэлсэн байна. Энэ үед онгоцны бүхээгт нислэгийн багийн хоёр гишүүнээс гадна техникийн хоёр ажилтан зорчиж явсан бөгөөд ямар нэг гэмтэл аваагүй аж. Мөрдөн шалгах комиссын урьдчилсан дүгнэлтэд “Ослын шаптгааныг шинжлэн шалгах ажлын хэсэг нь ОХУ-ын иргэний агаарын хөлгийн осол, нислэгийн ослыг мөрдөн шалгах журмын 2.4.12 болон Олон улсын иргэний агаарын тухай конвенцийн 13 дугаар бүлгийн 7.4 дэх хэсэгт нийцүүлсэн” болохоо мөн дурьджээ. Дүгнэлтээр осол болсон өдөр цаг агаар тогтуун, салхи 7 м/с, үүлгүй, 18 хэмийн дулаан гэсэн мэдээллийг онгоцны нисэх багийн бүрэлдэхүүн диспетчерийн албанаас тухайн үед авсан байна. Шалгалтын үеэр нисдэг тэрэг нь нислэг үйлдэхээс өмнө техникийн ямар нэг эвдрэл гэмтэлгүй байсан нь нотлогдсон гэжээ. Уг онгоцыг манай улсад олон талт байдлаар ашигладаг болгох үүднээс ОХУ-ын “Сибниа” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн таван инженерийн бүрэлдэхүүн манай улсын нисэх хүчний инженерүүдтэй хамтарч “АН-2” онгоцонд бүрэн засвар хийж, олон талаар ашиглаж болохуйц хэмжээнд шинэчилсэн “ТВС-2МС RA-2099G” загварын онгоц байжээ. Уг онгоц нь өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдөр анхны нислэгээ үйлдсэн бөгөөд энэ үеэр тенхикийн доголдол гараагүй аж. Харин хоёрдахь удаагаа нислэг үйлдэх үедээ ийнхүү осолджээ. Осолдсон онгоцыг МИАТ-ийн баазад хадгалж байгаа тухай дээрх урьдчилсан дүгнэлтэд мөн дурьдсан байна.

Г.НАДАГ-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих