Сайдуудын томилгоо ба Засгийн газрын нас

12026

Хоёр дахь намраа үзэж буй УИХ-ын чуулган өнөөдөр үргэлжилнэ. Тэд шинээр байгуулагдах Засгийн газрын үлдсэн 7 сайдыг өнөөдөр томилох учиртай юм. Харин өчигдөр Шадар сайдаар Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж, ХНХ-ийн сайд С.Чинзориг нарын найман сайдыг томилон юм.

Гэвч Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн хэлснээр “Бяртай” Засгийн газар байгуулагдаж чадах эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ. Анх засаг унахад хэзээ ч сайд болохгүй хэмээн ам өчигөө өгч байсан нөхөд өчигдөр “Туршлага”-аа ашигла гэлээ гээд хэнэг ч үгүй ярьж сууна. Ц.Нямдорж гишүүн ч гэсэн “Энэ салбарыг унасан хойно л намайг сайдаар тавьдаг” хэмээн томорч байх. Тэгвэл эдгээр өнхөд өнгөрсөн жилүүдэд төрийн эрх барих байгууллагад байсан хэрнээ ямар туршлагаа ашиглаж энэ улсыг хөгжүүлэв, хууль зүйн салбарт ямар ямар томоохон дэвшил Ц.Нямдоржийн үед гарсан бэ гээд олон асуулт урган гарна.

Нэг үгээр бол У.Хүрэлсүх амиа алдахаас айхгүйгээ хэлсэн ч Засгаа унагахаас айж байгаа бололтой. Учир нь намынхаа ”32-ын бүлэг”-ээс хэдийг, “33-ын бүлэг”-ээс хэдийг гэсэн зарчимаар сайд нараа сонгоод “Улс төрийн тогтвортой байдлыг хангасан” хэмээх зальжин үгээр хамгаалж байна. Нөгөө талд нь мэдээж намынхаа эв нэгдлийг хангасан ч гэх үг бий нь зарим нөхдийг үгнээс тодорхой харагдана. Дээрээс нь У.Хүрэлсүх Т.Аюурсайхан мэтийн урт дурын хүсэлтэй нөхдийнхөө амыг таглаж эс чадваас түүний засаглал бас л богино настай байх зураглал харагдаж байна. Учир нь тэдэнд “намын эв нэгдэл”, “улс төрийн тогтвортой байдал”, “эх орны сайн сайхан” гэсэн сүржин үгс хэзээ ч хамаагүй гэдгийг тэд үг, үйлдлээрээ харуулсан. Тиймээс нэг л хий гишгэвэл үлдсэн хэдтэйгээ нийлээд тонгорчихож мэднэ.

Ямар ч байсан өнөөдөр Засгийн газар албан ёсоор байгуулагдаж, анхны хуралдаанаа хийх төлөвтэй байна.: тэдэнд өвөлжилтийн байдал, тариа хураалт гээд шийдэх, шийдүүлэх олон чухал ажил бий. Гэснээс Д.Гантулга гишүүн л хэлсэн болохоос У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүд анхаарч ажиллах үгийг хэлнэ лээ. Сошиалд шуугиад эхлэхээр л засаг төр шийдвэр гаргадаг байж болохгүй гэж. Энэ нь зүгээр л ард түмэнд таалагдахын тулд гаргаж байгаашийдвэр болохоос биш үнэхээр хүүхдүүдээ хамгаалая, ард түмнийхээ сайн сайхны төлөө гэдэг байсан бол энэ мэт жижиг шийдвэрүүдийг тэд аль эрт гаргаж чадахаар л байлаа. Ниргэсэн хойно нь хашгираад байх юм бол намын чинь нөхдөөс илүүтэй засаг унах шалтгаан болж мэднэ шүү, Ерөнхий сайд аа.

Т.ДАРХАН

Эх сурвалж: Аrdchilal.mn

http://ardchilal.mn/19949.html


URL:

Сэтгэгдэл бичих