Иргэд зам хөндлөн гарахад айх аюулгүй боллоо
Баянзүрх дүүргийн 1,4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Дарь-Эхийн гудамжны уулзварын зүүн талд олон улсын стандартад нийцсэн зам хөндлөн гарах явган хүний гарц өнөөдөр ашиглалтанд орлоо. Энэхүү гарц нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход зориулсан 1,56 метр урт налуу замтай гэдгээрээ бусад гүүрэн гарцаас онцлог болж байгаа билээ. Металл хийц бүхий уг гүүрэн гарцын урт нь 33 метр, өргөн нь 3 метр, өндөр нь 5 метр юм.
Нийслэлийн хөл, хөдөлгөөн ихтэй хүн ам төвлөрсөн гудамжинд байгуулагдсан энэхүү гарцаар цагт дунджаар 3000 орчим машин, 1000 орчим хүн зорчих юм. Иймд Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч- Засаг даргын орлогч Т.Батцогт дүүргийнхээ иргэдийг тохилог, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоогоор хангах үүднээс энэхүү гүүрэн гарцын саналыг гаргаж Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулсан билээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: