П.Лхамдэгд Амстердамаас алтан медаль хүртэв

Голландын Амстердам хотноо болсон жүдо бөхийн Гранпри тэмцээний эхний өдөр манай бөхчүүд нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл хоёр дахь өдөр татамид гарсан манай бусад бөх ч амжилттай барилдаж, Голландын дэвжээнд төрийн дууллаа эгшиг лүүллээ. Эмэгтэйчүүдийн -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд дөрөв да раалан ялж, алтан ме даль хүртэв. Тэр эхлээд Камеруны Мбалла, Словений Валенсек нарыг цэвэр, Германы Мал заныг юүкогоор ялж, финалд шалгарсан.

Улмаар аваргын төлөөх барилдаанд Германы Воллертийг цэвэр савж, багтаа хоёр дахь алтыг авчирсан юм. Түүнтэй сүүлд барилдсан хоёр бөх нь ДАШТ-ий медальтай хүчтэй өрсөлдөгч байв. 738 оноотойгоор жиндээ есөд бичигдэж буй П.Лхамдэгд Амстер – дамд түрүүлсний 200 оноог авснаар долоо руу дэв шихээр болов. Түүнчлэн энэ өдөр дэв жээнд гарсан олимпийн аварга Н.Түвшинбаяр Шведийн Мар тин Пачекийг вазари, Румыний Даниэль Братаг юүко үнэлгээгээр ялан медалийн төлөө 2009 оны дэлхийн аварга Казахстаны Максим Раковт нэмэлт цагт дийлджээ. Харин Б.Тэмүүлэн эхний да ваандаа Румыний Братад цэвэр хожигдсон юм. Түвшээ ийнхүү наймд үлдсэний 40 оноог авснаар өмнөө байсан нутаг нэгт Б.Тэмүүлэн болон Гүржийн Л.Жоржолиани нарыг орхин 12-т дэвших нь.

Эмэгтэйчүүдийн 70 кг-д саяхан залуу чуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Ц.Наранжаргал жингийнхээ 12-т эрэм бэтэй Францын Мари Паскег эхний тойрогт юүко үнэлгээгээр ялаад наймд үлдэх эрхийн төлөөх барилдаанд Украины Наталья Смалийг хоёр юүкогоор хожиж яваад гурван минут 41 секундэд цэвэр ялагджээ. Жиндээ 210 оноотойгоор 30-рт бичигдэж буй Ц.Наранжаргал гранпригийн 16-д шалгарч, 24 оноо нэмснээр хоёр байр ахих болсон.

Ийнхүү Голландын нийслэлд зодоглосон Монголын 14 жүдочоос найм нь медалийн төлөө барилдаж, хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медаль авснаар зөвхөн зохион байгуулагч орны багийн ард л бичигдлээ

МЕДАЛЬ АВСАН ОРНУУД

УЛС                         АЛТ         МӨНГӨ       ХҮРЭЛ            НИЙТ

1.Голланд                4             2                  -                     6

2.Монгол                   2            1                  3                    6

3.Бразил                    2            1                  -                     3

4.Герман                    1            1                1                     3

4.Словен                    1            1                 1                    3

6.Франц                      1          –                    2                   3

6.Бельги                      1          -                    -                    1

6.Алжир                         1         –                   -                    1

6.Грек                          1           –                     -                  1

10.ОХУ                          -          2                  2                   4

НИЙТ 26 УЛС МЕДАЛЬ АВЧЭЭ

Г.БАЯРСАЙХАН


URL:

Сэтгэгдэл бичих