ИТАЛИ ДАХЬ VХЭГСДИЙН ХОТ
Vхэгсдийн шарилыг ил тавьж хадгалдаг хамгийн сvvлийн vеийн оршуулгын газар нь 1920 онд хамаардаг. Хамгийн сvvлд тэнд бронхитоор таалал тєгссєн Розалина хэмээх 2 настай охиныг тавьжээ. Энэхvv ил маягийн чимээгvй хот нь шарилнуудыг занданшуулдагаараа алдартай юм. Жишээлбэл дээр дурьдсан цайвар vстэй бяцхан охин нь 90 жилийн ємнє амьсгал хураасан боловч унтаж байгаа амьд сэрvvн хvvхэд шиг л харагдах ажээ. Занданшууллын мастерууд охины шарилыг цаг хугацаанаас аварч чадсан боловч бусад цогцоснуудыг тийм ч сайн хадгалж чадаагvйг эндээс харж болно. Зарим нэгийнх нь хамарны vзvvр, хацарны шанаанаас нь єєр юу ч vлдээгvй байх жишээтэй. Эндэхийн хамгийн хєгшин муми бол 410 настай Сильвестро Суббио ламын шарил юм. Тэрээр 1599 онд ертєнцийн мєнх бусыг vзvvлжээ. Ингээд уншигч та бvхэнд Итали дахь нуруугаар хvйт даамаар чимээгvй хотын “иргэд”-ийг танилцуулж байна.
Анхандаа занданшуулах vйл явц нь харьцангуй энгийн байжээ. Мэргэжилтнvvд эхлээд нас барагсдын цогцосыг ууранд утаад, дараа нь таван цул болон бусад дотор эрхтнvvдийг нь гарган авдаг байв. Ингээд цогцосыг бvрэн хаттал буюу 7-8 сар хvлээснийхээ дараагаар уксусанд дvрж, авсанд нь хийгээд, нас барагсдын ар гэрийнхны хvсэлтийн дагуу хананы хаа нэгтээ єлгєх юмуу, хэвтvvлэн тавьдаг байжээ.
Энэхvv бунхан нь хэд хэдэн хэсэгт хуваагддаг байна. Нэг хэсэгт нь зєвхєн гэгээнтэн нарыг оршуулдаг бол, нєгєє хэсгийг нь зєвхєн эмэгтэйчvvдийн биеийг тавихад зориулжээ. Он цагийн эрхэнд элэгдэж гандсан банзал, урагдаж цоорсон шvхэр барьсан эмэгтэйчvvдийн шарилтай хэсэг нь гойд аймшигтай, эвгvй харагдах ажээ. Тэр тусмаа онгон биеэрээ хорвоог орхисон охидын хэсэг хамгийн нvд хальтирмаар байдаг нь сонин.
Бунхан дотор бас цаг бусаар таалал тєгссєн хvvхдvvдийн “єрєє” байдаг. Тэд амьд ахуй цагийнхаа хамгийн гоёмсог хувцастайгаа гvн нойрсох ажээ. Тэдний дунд амьддаа эргэн тойрныхоо бvх хvмvvсийн дунд амьд хvvхэлдэй хэмээн єхєєрдvvлдэг байсан бяцхан Розалина (хамгийн дээд талын зураг) хэвтэнэ. Судлаачид охины шарилыг судалж vзээд, тvvнийг занданшуулахад тусгай химийн бодис ашигласан тул ийм сайн хадгалагдсан хэмээн vзжээ.
Энэхvv бунхны муми нарыг судалснаар эрдэмтэд єнгєрсєн зууны эхээр амьдарч байсан хvмvvсийн гол євчин эмгэг, хоолны дэглэм, дундаж наслалт гээд маш олон зvйлийг олж мэдэх боломжтой болсон юм.
URL: