“Мөргөлдөөн дундаас олон улсын шинэ эмх журам гарах эсэх”-ээр геополитикчид хуралджээ
ОХУ-ын Сочи хотноо Валдайгийн олон улсын хэлэлцүүлэг клубын 14 дэх хурал болжээ. Энэ удаагийн хурал “Мөргөлдөөний дундаас олон улсын шинэ эмх журам гарах эсэх” сэдвээр явагджээ.
ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг 30 гаруй орны олон улсын геополитикийн 130 гаруй мэргэжилтэн дэлхийн нийгэм, улс төрийн байдлыг дахин бүрдүүлэх, бүх дэлхий мөргөлдөөнтэй байгаа нөхцөлд хойшдын дэлхий ертөнцийг хэрхэн байгуулах зэрэг сэдэвийн эргэн тойронд төвлөрөн хэлэлцсэн гэнэ.
Энэхүү хурлын хүрээнд, 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, дэлхийн геополитикийн мөргөлдөөн, баян ядуугийн мөргөлдөөн, хүн хийгээд байгалийн мөргөлдөөн, олон туйлт чанар хийгээд өвөрмөц чанарын мөргөлдөөн, нийгмийн дэвшил хийгээд хүмүүнлэгийн мөргөлдөөн, АНУ-ын хойшдын бодлого, Оросын хувьсгалын 100 жилийн ой зэргийг гол сэдвээ болгон ярилцсан байна.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд, хуралд оролцсон зарим мэргэжилтэнтэй хаалттай хурал хийж, БНАСАУ, Ойрхи Дорнод, Иран, Украин, дэлхийн эмх журам, ОХУ хийгээд барууны орнуудын харилцаа зэрэг халуун цэгүүдийн сэдвээр хэлэлцжээ.
М.Баяр
URL: