Хөдөөд ядуурлын түвшин 10.1 пунктээр өсчээ
Олон улсын ядуурлыг бууруулах өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Үндэсний Статистикийн Хороо, Дэлхийн Банктай хамтран “Ядуурлын дүр төрх-2016” ядуурлын тооцооны үр дүнг танилцуулна. Арга хэмжээ 10.00 цагт Гадаад харилцааны яаманд болно.
Энэ удаа Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг анх удаа аймгийн түвшинд тооцон гаргасан байна. Мөн 2015-2016 онд эдийн засаг, нийгэмд бий болсон сөрөг цочролуудын улмаас 2014 онд ядуурлаас гарсан иргэд эргээд ядууралд орсон болохыг энэ судалгааны дүн харуулж байгаа аж.
Хот хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшинг харьцуулахад хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгдсэн байна. Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч хөдөөд ядуурлын түвшин 10.1 пунктээр өсчээ.
Б.Энэрэл
URL: