Ухаалаг үнэмлэхийг ирэх сарын 1-нээс тараана

Бүртгэлийн салбарт хийж буй шинэчлэлтээс олны анхаарлыг хамгийн их татаж  буй  нь ухаалаг үнэмлэх. Иргэний ухаалаг үнэмлэхийн эх загвар, үйлдвэрлэх техник хэрэгсэл, иргэний танилцуулга, гарын хээ гэх мэт мэдээллийг цуглуулж дууссан бөгөөд төлөвлөгөөний дагуу ирэх сараас эхлэн 2012 оны дөрөвдүгээр сар хүртэл тараах аж. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэний ухаалаг үнэмлэхэд ямар мэдээлэл багтах вэ. Сайн чанарын поликарбонат гэдэг материалаар хийж байгаа гэсэн. Баталгаат хугацаа хэдэн жил байх вэ?
-Ухаалаг үнэмлэхэд тухайн иргэний овог, эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, хүйс, регистрийн дугаар, олгосон байгууллагын нэр болон он, сар, өдөр, хүчинтэй байх хугацаа, оршин суугаа газрын хаяг, хурууны хээ, гарын үсэг, иргэний бүртгэлийн дугаар, иргэний үнэмлэхний дугаар гэх мэт мэдээлэл багтана.  85,60мм x 53,98мм хэмжээтэй, поликарбонат материалаар хийхээр болсон. Иргэний үнэмлэхийн мэдээллээ өдөрт нэг удаа уншуулна гэж тооцоод арван жилийн баталгаа өгч байгаа.
-Чипэнд орж буй мэдээлэл хангалтгүй мэт санагдах юм. Ухаалаг гэж нэрлэж байгаа учир арай дэлгэрэнгүй мэдээлэл багтааж болохгүй юу?
-Тухайн иргэнийг хэн бэ гэдгийг мэдэхэд дээрх мэдээлэл хангалттай гэж үзсэн. Хаана ажилладаг, ам бүл хэд, цусны бүлэг гэх мэт мэдээлэл оруулж болох уу гэж хүмүүс асуудаг. Ил харагдах хэсэгт энэ мэдээллийг оруулах боломжгүй. Харин чип  багтаамж сайтай учир тухайн иргэн өөрөө хүсвэл энэ мэт мэдээллээ оруулж болно.
- Дэлхийн зарим оронд оршин суугаа хаяг бичих хэсгээ өөрчилж болохоор хийсэн байдаг юм билээ. Тухайлбал, шилжилт хөдөлгөөн хийсэн ч иргэн үнэмлэхээ дахин авах шаардлагагүй. Харин үнэмлэхээ тусгай машинд уншуулаад сольчих жишээтэй. Манай монголчууд шилжилт хөдөлгөөн ихтэй. Та бүхэн үүнийг яаж хийхээр болсон бэ?
-Хүмүүс зорилгогүй шилжилт хөдөлгөөн олон хийдэг. Хүүхдээ I  сургуульд оруулахын тулд харьяа дүүрэг, хороо руу шилжиж буй хүмүүс цөөнгүй. Энэ байдал нь эргээд бүртгэл мэдээлэлд ачаалал нэмдэг. Тиймээс зорилгогүй шилжилт хөдөлгөөнийг багасгахын тулд шилжих бүрт иргэний үнэмлэхээ шинээр авч байхаар хийсэн.
-Бичиг баримт хуурамчаар үйлдэх нь буурсан ч бас бүр мөсөн алга болоогүй байна. Ухаалаг үнэмлэхний нууцлалын талаар сонирхож болох уу?
-Зарим нэг нууцлалыг хэлж болно. Нүүрэн талын Монгол Улсын иргэний үнэмлэх гэсэн хэсгийг гэрэлд өөрчлөгддөг бэхээр бичсэн. Мөн Монгол Улс гэж босоо дөрвөлжин бичгээр бичсэн хэсгийг гэрэлд харахад тод цэнхэрээс ногоон болж өөрчлөгдөж харагдана. Солонгон хэвлэл, лазерийн нууцлал, хөдөлгөөнт хээн хэвлэл гээд олон нууцлал бий. Нууцлалын нэгдүгээр төвшинд хийсэн учир  хуурамчаар хийх ямар ч боломжгүй.
- Хаана үйлдвэрлэх юм бэ?
-Өмнө нь 21 аймагт үйлдвэрлэдэг байсан бол одоо Улсын бүртгэлийн ерөнхий газрын  хэвлэх үйлдвэрт хийнэ.
-Танай газар иргэний ухаалаг үнэмлэхийг үнэгүй тараах тухай Засгийн газартай зөвшилцсөн гэсэн үү?
-Үнэгүй тараах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн. Одоогоор хариу ирээгүй байна. Тодорхой хэмжээний төлбөртэй байна гэсэн  шийдвэр ирвэл одоо мөрдөгдөж буй тарифыг өөрчлөхгүй, түүнээс бага байлгах бодолтой байгаа.
Х.Оюунсүрэн

URL:

Нэр: خرید تار Огноо: 19 July 2018

thank you10

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: خرید تار Огноо: 23 July 2018

thank you6

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Нэр: خرید تار Огноо: 24 July 2018

thank you12

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих