Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжлээ
Замын түгжрэлийг бууруулах үүднээс нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэг болсоор чамгүй хугацаа өнгөрч байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрийн дагуу дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн юм. Харин замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн билээ. Үүний дагуу өчигдөр буюу аравдугаар сарын 15-наас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжсэн ч амралтын өдөр учир өнөөдрөөс эхлэн өвлийн бүсчлэлээр зорчиж байна.
URL: