Эрэгтэй, эмэгтэй хүүхдийг магтахад ялгаа байдгийг та мэдэх үү?

reading-to-kidsОхидыг хийсэн зүйлийнх нь төлөө магтах хэрэггүй. Энэ нь түүнд л муу. Хэрэв охин хүүхдийг: “Маш амттай болжээ, маш хөөрхөн байна” гэх мэтээр магтаад  байвал тэд би бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ямар нэгэн зүйл заавал хийх ёстой гэж хүлээн авдаг байна. Энэ бол эмэгтэйчүүдийг “сүйрүүлдэг” зарчим гэж хэлж болно.

“Би байгаа учраас, би ухаантай учраас, би гэрийн эзэгтэй учраас, би туслагч учраас, би гүнж учраас- хайрыг хүртэх эрхтэй” – эдгээр нь эмэгтэй хүн баримтлах эрүүл байр суурь юм. Ингэж өөрийгөө ойлгож чадвал өөрөөрөө байж чадсанаараа хайрлагдана гэдэг сэтгэхүй суудаг. Хэрэв түүнийг хийсэн үйлдлийн төлөө магтаад байвал хайрыг хүртэхийн тулд “гавъяа” байгуулах хэрэгтэй гэж боддог болно.
Харин эрэгтэй хүүхдүүдийн тухайд огт эсрэгээрээ. Ээжүүд ихэвчлэн хөвгүүддээ: “Миний мундаг, онц хүү, сайхан хүү” гэх мэтээр магтдаг. Энэ нь тийм ч муудаад байх зүйлгүй мэт. Гэтэл үнэн хэрэгтээ эрэгтэй хүн өөрөө л сайн учраас л тэр гэсэн сэтгэгдлийг үлдээдэг байна. Эрэгтэй хүн ямар нэгэн зүйлд хүрсэн л учраас тэр сайн гэж ойлгох нь түүнд тустай.
Тиймээс хөвгүүдийг хийсэн “гавъяа”-ных нь төлөө: Чи сайн хийжээ, ямар мундаг хийгээ вэ, чадаа вэ зэргээр магтвал тэр илүү төгс болж, мөн илүү аз жаргалтай байх болно. Учир нь эрэгтэй хүний мөн чанар нь өөрийгөө хүчтэй, чадалтай, чадвартай гэдгийг мэдрэх, хүлээн зөвшөөрөгдөхөд оршино. Хөвгүүдийг томрох тусам: “Сайхан үр минь” гэхээсээ илүүтэй түүний хийсэн бүтээлийг нь ирсэн зочиддоо танилцуулж “Та нар үүнийг хардаа, хэн энэ гоё зүйлийг хийснийг таагаарай… Тиймээ үүнийг Болдоо хийсэн, энэ чинь л миний хүү” зэргээр хэлэх нь түүний ертөнцийг хөгжүүлэх болно.

URL:

Сэтгэгдэл бичих