ОХУ импортын хоригоо цуцалжээ

ОХУ-ын Засгийн газар манай улсаас авдаг байсан махны импортод тавьсан хоригоо цуцалжээ.

Өнгөрсөн жил Зүүн аймгууд болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус улс манай улстай байгуулсан мах импортлох тухай гэрээгээ цуцалж, мал, махны худалдаанд хориг тавиад байсан юм. Харин ОХУ дээрх аймгуудын малын махны дээжээс шинжилгээ авч “аюулгүй” хэмээн үзсэн байна.

Тус улсад нэгэнт мах импортлох боломж бүрдсэн болохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлэг, үржлийн газар, Монголын махны холбооноос хүчингүй болсон өмнөх гэрээгээ сэргээх талаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих