Улсын хэмжээнд ургац хураалт 91 хувьтай байна
2017 онд улсын хэмжээгээр 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 246.8 мянган га-гаас 212.0 мянган тонн үр тариа, 12.0 мянган га-гаас 112.7 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 73.2 мянган тонн хүнсний ногоо, 32.0 мянган га-гаас 35.6 мянган тонн тэжээлийн ургамал, 20.2 мянган га-гаас 9.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд ургац хураалтын явц 91 хувьтай байна.
(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)
УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ | ||||||
Д/Д | Таримлын төрөл | Хураах талбай (га) | Хураасан талбай (га) | Хувь |
Нэгжийн ургац (цн) |
Нийт ургац
(тн) |
1 | Үр тариа | 270010 | 246825 | 91.4 | 8.6 | 212019 |
2 | Төмс | 12327 | 12050 | 97.8 | 93.5 | 112725 |
3 | Хүнсний ногоо | 7122 | 6901 | 96.9 | 106.1 | 73221 |
4 | Тэжээл | 43715 | 32016 | 73.2 | 11.1 | 35645 |
5 | Тосны ургамал | 47255 | 20289 | 42.0 | 4.53 | 9190 |
ЭХ СУРВАЛЖ: http://mofa.gov.mn
URL: