Г.БААСАН ДАРГА КАМЕРГҮЙ ӨРӨӨНД СУУНА ГЭЖ ЗҮТГЭХИЙН УЧИР ЮУ ВЭ?
Ерөнхийлөгчийн томилсон Олон нийтийн зөвлөл АТГ-ын дэргэд байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Зөвлөлийн дарга нь тэмцэгч Г.Баасан билээ. Сар гаруйн хугацаанд Г.Баасан дарга хоёр, гурван удаа хэвлэлийн хурал хийгээд байгаа юм. Өчигдөр (2017.10.11) тэр бас хэвлэлийн хурал хийлгэж, АТГ биднийг камертай өрөөнд суулгалаа хэмээн уурслаа.
Төрийн тусгай алба гэдэг утгаар АТГ дотроо аюулгүй байдлын, бас дотоод хяналт шалгалтын албатай ажилладаг. Энэ алба нь албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ үйлдэлд нь хяналт тавьдаг юм байна. Шаардлагатай гэвэл зарим албан хаагчдынхаа утасны яриаг ч чагнадаг гэж нэг дарга нь ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг.
Бас АТГ-ын ажилтнууд, тэр байтугай мөрдөн байцаагч нар хүртэл өрөөндөө камертай, тэр камер нь бүр дуу бичигчтэй гэж тэр ярилцлагад дурдсан байв. Тэгэхээр албан хаагчдынхаа үйлдэл, үйл ажиллагааг нарийн хянадаг АТГ-ын бүх өрөө камертай байж таарах нь. Харин манай тэмцэгч Г.Баасан дарга камергүй өрөөнд сууна гэж зүтгэхийн учир юу вэ?
URL: