Бэр гуйхаар очоод амиа алджээ

7cd6cd2d2b75fba9greatБэр гуйхаар очсон иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн сарын 26-нд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход 53 настай эрэгтэй архинд хордсон байдалтайгаар гаднаа ямар нэгэн ил шархгүй амь насаа алдсан байжээ.

Юу болсоныг тодруулбал, бэр гуйж очсон айл нь их хэмжээний архи шахаж уулгасан гэх бөгөөд үүний улмаас талийгаач архинд хордож зүрх нь зогссон бололтой. Талийгаачийн хувьд хүргэний талын авга ах нь юм байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих