УЛСЫН ДЭЭД ШҮҮХ Г.ДЭНЗЭНГИЙН ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

denzenЯг одоо (2017.10.13) Улсын дээд шүүх Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна. Өглөө 09.00 цагт эхэлсэн шүүх хуралдааны эхэнд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Тэр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Г.Дэнзэн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтээ хүргүүлсэн ч үүнд хариу авч чадаагүй. Тиймээс хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломж бүрдэхгүй байна” гэж үзээд шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан. Шүүх бүрэлдэхүүн энэ хүсэлтийг хэлэлцэн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах боломжгүй хэмээн үзсэн байна.

Мөн Г.Дэнзэнг шүүх хуралд өөрийн биеэр байлцуулах хүсэлтийг хүлээн аваагүй байна. Шүүх хурал нээлттэй үргэжилж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн Г.Дэнзэнд 3.6 жилийн хорих ял, Я.Батсуурьд хоёр жилийн хорих ял, шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт хоёр жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Баярмаад мөнгөн торгууль ноогдуулах шийдвэр гаргасан юм.

Г.Дэнзэн нь экс Ерөнхий сайд Н.Алтанхуягын хүргэн. Тэр 27 настайдаа буюу 2012 оны есдүгээр сард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон. Энэ албан тушаалыг 2013 оны зургаадугаар сар хүртэл хашихдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төрийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, эхнэр болох хүнийхээ нэр дээр байдаг компанийг 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан. Эрдэс Таван толгой ХК-аас их хэмжээний мөнгө завшсан. Хэт залуудаа төрийн өндөр албан тушаал хашсан. Бас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төрийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан дуулианы эзэн болсон. Хэвлэлээр олонтаа дэлгэгдсэн энэ бүх мэдээлэл Г.Дэнзэнг гурван жил олны анхаарлын төвд байлгаж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих