АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮД ХИМИЙН БОДИС АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
НМХГ-аас Арьс ширний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Шалгалтад 43 арьс шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.
Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ.
• Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээний тодотгол хийлгээгүй, үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй “Ерөөлт интернейшнл” ХХК, Их эргэлт ХХК, Ви Си ХХК, “Хосгол”ХХК, Жи Эс ЭФ ХХК нар байна.
• Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөргүй “Инэл кашимер” ХХК, “Хос гол” ХХК, “Жин корона” ХХК, “Гоёо” ХК, “Арилдий” ХХК, Эм Эм Жи капитал ХХК, “Эм Ди Си Пи” ХХК, “Хунжуй” /Түмэн шир/ ХХК, “Ерөөлт интернейшнл” ХХК, “Их эргэлт” ХХК ,” Алтан харгиа” ХХК, “Хатан төгөл” ХХК
• Үйлдвэрлэлээс гаргаж байгаа хорт бодис, хог хаягдлын хэмжээг тогтмол бүртгэдэггүй бүх аж ахуйн нэгж,
• Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт зарцуулалтын тайлан мэдээ гаргадаггүй бүх аж ахуйн нэгж, химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүй,
• Үйлдвэрлэлээс гарсан лагийн талбай байгуулаагүй.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар 153 заалт бүхий 25 албан шаардлага, улсын ахлах байцаагчийн 6 зөвлөмж, 8 дүгнэлт, 10016.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна.
URL: