ИНФЛЯЦИ ӨСЧЭЭ
Үндэсний Статистикийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр инфляци өмнөх сараас 0.2 хувиар, өмнөх оны эцсээс 5.3 хувь, 2016 оны мөн үеэс 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа хэмээн мэдээллээ.
Инфляци есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өсөхөд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 10.4 хувь, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 3.5 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг статистикчид онцолж байна.
URL: