ТӨРИЙН ӨМЧИТ БАЙГУУЛЛАГУУДЫГ TOPCIT ШАЛГАЛТАД ХАМРУУЛЛАА
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар “Мэдээлэл технологийн үндэсний парк” –тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын мэдээлэл технологийн практик ур чадварын “ТОПСИТ” шалгалтыг 2017 оны 10-р сарын 10,11,12 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн шалгалтад Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн инженер, техникийн ажилтан, мэдээлэл технологийн мэргэжилтэн, хүний нөөц болон оффисынхэрэглээндээ мэдээллийн технологийг өдөр тутам ашигладаг албан хаагчдыг үнэ төлбөргүйгээр хамруулсан ба шалгуулагчид олон улсын төвшинд өөрийн зэрэглэлийг тогтоох ач холбогдолтой юм. Мөн өндөр оноо авсан шалгуулагчдыг БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институц /Institute for Information and Communications Technology Promotion/-ын урилгаар тус улсын техник технологийн хөгжилтэй танилцах тусгай хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Монгол Улсад мэдээлэл, технологийн ажилтнуудын суурь стандарт тогтоох, төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн мэдээлэл, технологийн үйл ажиллагаа харилцан уялдаатай, нэгдсэн стандарттай болох ажлын эхлэл TOPCITшалгалтаар тавигдаж байна гэж зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.
Монголын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ) болон БНСУ -ын Мэдээллийн технологийг дэлгэрүүлэх институц (IITP)–ийн санаачилгаар TOPCIT шалгалтыг 2017 оноос Мэдээлэл, технологийн үндэсний парк (МТҮП) эхний жилдээ амжилттай зохион байгууллаа. Цаашид шалгалтыг Мэдээлэл, технологийн үндэсний паркаас жилд 2 удаа зохион байгуулах юм.
TOPCIТ нь мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилчид, программ хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх, олон улсын стандартыг хангахуйц тестийн тогтолцоог бүрдүүлэх, дэвшилтэт технологи, аргачлалд суурилсан сургалт, шалгалтын систем бөгөөд уг шалгалтыг компьютер дээр 5 төвшний 65 асуултаар нийт 1000 оноогоор дүгнэдэг.
TOPCIT шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.topcit.or.kr/болонhttp://www.itpark.mn/ цахим хаягаар авах боломжтой.
URL: