Энэ өдрийн зурхай /2017.10.12/

enlightenment-cafeӨнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 12. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 22. Бархасвадь гараг.  Өглөгт охин одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр.

                          Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй 
Суудал: 
Гал       

Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 19 минутад жаргана. 20:26 цагт сар тал болно. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно …

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ямарваа ажил санаачилвал од гарагсын тааламжтай нөлөө танд өөдрөг үзэл заяаж, бүгдийг амжилттай төгсгөхөд нь тус болно. Ажлынхаа газрыг сольж болно. Шинэ ажлаа та болгоомжтой, бүгдийг сайтар нягтлан хөтлөх хэрэгтэй. Бүх ажлаа та өөртөө чухал ач холбогдолтой утгаар дүүргэж, харин сонирхоогүй ямар нэгэн үйл явдалд оролцохоос татгалз.


ҮХЭР (4/20-5/20)

Хамт олон дотор таныг удирдан чиглүүлж, хүсэл бодлоо тулгах гэсэн хүмүүс гарч ирнэ. Тэдэнтэй харьцаагаа багасга. Бүү муудалц. Зөвхөн үнэн зөв мэдээллийг ашигла.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны санхүүгийн байдал таагүй байна. Энэ ордны төлөөлөгчдийн ихэнх нь энэ сард ихээхэн орлого орно гэж найдаад хэрэггүй. Энэ таагүй хандлагуудтай бүү эвлэр. Үүссэн нөхцөл байдлаас гарах гарц хай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Худал хуурмаг хулгайд автаж болзошгүй өдөр. Та ойрын хүрээнийхээ хэн нэгэнд нь сэтгэл дундуур байна. Мэдээллийг нягт нямбай шалга. Худал байж болзошгүй. Бичиг баримтаа зөв боловсруул, алдаагаа шалга. Эс тэгвээс андуурал гарч бусдын талаар ташаа ойлгосон байж болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Ажил дээр зохион байгуулалтын өөрчлөлт, хэрүүл маргаан гарч болзошгүй. Та хэт их хүчин чармайлт гаргаж шуудхан амжилтад хүрэхийг хүснэ. Ноцтой бэрхшээл, санхүүгийн алдагдалд хүрэхгүйн тулд үүрэг амлалтандаа нухацтай хандаж, амжилтандаа толгой бүү эргэ.


ОХИН (8/23-9/22)

Эцэг хүүхдүүдийн хоорондын харьцаанд хүндрэл гарна. Өнөөдөр дарга ажилчдын хооронд, эцэг эх хүүхдүүдийн хооронд үл ойлголцол үүсэх магадлалтай. Даргаасаа мөнгө зээлээр бүү ав. Түүний хувийн амьдралд бүү оролц. Мөн ханцуй шамлан ажиллах хэрэггүй. Гэдэсний өвчлөл, бүдүүн гэдэсний үрэвсэл хурцдах бололтой. Та өөрийгөө ядарсан гэж мэдэрсэн ч гэсэн энэ цагийг сайн ашиглавал гайхамшигтай үр дүнд хүрнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Төөрөлдөж болзошгүй өдөр. Бүх зүрх сэтгэл, эд хөрөнгөө чухал ажил хэрэгт оруулснаар та өөрийн болон бусдын эд хөрөнгийг үрэн таран хийх магадлалтай байна. Өөртөө сонирхолгүй ажил хэрэг, эд зүйлстэй бүү орооцолд. Өнөөдөр танд элдэв туршилт зохихгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Шинэ өглөөг сэтгэл гонсойлгосон таагүй өдөр хүлээж байна. Хамтрагчдаас болон ажил бүтэхгүй байна. Одон зурхай эрүүл мэнддээ анхаарч амьдралын зөв хэв маяг баримтлахыг зөвлөж байна. Эрүүл чийрэг хүн л амьдралын элдэв таагүй зүйлсийг даван туулж чадна.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр олон хүмүүс урам зоригтой байж ажил хэрэгтээ бүхий л эрч хүчийг зарцуулна. Үр бүтээлч чадвараа бодит байдалд ашигла. Энэ нь танд шинэ үйл ажиллагаа эхлэх, амьдралын хэв маягаа өөрчлөх, тэр ч бүү хэл оршин суугаа газраа солих боломжуудыг нээхэд тус болно.


МАТАР (12/22-1/19)

Гүйцэтгэсэн ажлууд муугүй ашиг авчирч санхүүгийн тогтворт байдлыг бэхжүүлнэ. Зарим төслүүд дээр бүх түншүүдээ амжилттай хамтран ажиллуулж чадна. Дахин бий болсон энэ холбоо оролцогчдын хувьд сайхан ирээдүй нээж байна. Бусдын амжилтад хүн бүхэн дуртай байдаггүй тул амжилтынхаа тухай бусдад ярихаас зайлсхий.


ХУМХ (1/20-2/18)

Сарын дундуур элдэв техникийн осолд орж болзошгүй. Удирдагч хумхуудын мөрөн дээр том хариуцлага ирнэ. Зан авир, харьцаандаа хяналт тавьж, хамт ажилладаг хүмүүстэйгээ хариуцлагатай бай. Эхэлсэн ажлаа дуусгаж, байр сууриа бэхжүүлэх үе эхэллээ. Хамт ажиллагсад, найз нөхөд, төрөл саднаасаа эд мөнгөний туслалцаа авна.


ЗАГАС (2/19-3/20)

Шинэ ажилд саад учирна. Өмнөх зорилгоо дахин харж үз, шаардлагатай бол өөрчлөлт оруул. Чухал шийд гаргахаа хойшлуул. Амьдралд чинь эмгэнэл, золгүй явдал авчрах сэтгэлийн шинэ холбоо үүсгэхээс болгоомжил.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих