Үндсэн хуулиар хамгаалагдсан монгол сүрэгт вакцин нэртэй УС шахаж байна, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ
Монгол Улсын Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэж заасны гол утга санаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бүрүүлэхэд шууд холбоотой учир ийнхүү зүйлчилжээ.
Иймдээ ч малыг вакцинжуулахад улсын төсвөөс жил бүр олон арван тэрбум төгрөг зарцуулж буй. Манай улс 2006-2016 оны хооронд нийтдээ 57 сая 368 мянган тун вакциныг Энэтхэг, ОХУ, Франц, БНХАУ-аас импортолжээ. Эдгээрийн 31 сая 370 мянган тунг нь ОХУ, Францаас хүмүүнлэгийн буцалтгүй тусламжаар олгосон бол үлдсэн 25 сая 998 мянган тунг тендер сонгон шапгаруулах замаар импортолсон байна. Өнгөрсөн жилийн хувьд “Глобал бизнес линк” компани долоон сая гаруй тун вакциныг Энэтхэг Улсын “Бриллиант Био фарма” компаниас, харин “Эмийн үйлдвэр импекс” компани “ОХУ-ын Щелковскийн биокомбинатаас гурван сая тун шүлхийн вакцин импортолжээ. Тэгвэл 2016 оны аравдугаар сард Улаанбаатар хот, Төв, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорноговь зэрэг аймгийн давхардсан тоогоор есөн сая гаруй малд Энэтхэг Улсаас импортолсон вакциныг тарьсан байна.
Улмаар үлдэгдэл гурван сая гаруй вакциныг нь энэ оны 4-7 дугаар сарын хооронд дахин тарьж дархлаа үүсгэсэн ч халдварт өвчин дээрх газруудаас гадна өөр хэд хэдэн аймаг, нийслэлийн дүүргүүдэд дахин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/478 тоот дугаартай захирамжаар малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд Улаанбаатар хот дахь нийт мал сүргийг төлөвлөгөөний дагуу вакцинжуулсан байна.
Гэтэл үүнээс нэг сарын дараа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Шижирийн ам дахь иргэн Е.Серикболын үхэр сүрэгт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ. Өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2017 оны долдугаар сарын 23-ны өдрийн 17-1489 дугаартай шинжилгээний дүнгээр малын гоц халдварт шүлхий өвчин болох нь батлагдсан байна. Ингээд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан малаас дахин шүлхий өвчний халдвар илэрсэн шалтгааныг тодорхойлох зорилгоор Нийслэлийн мал эмнэлгийн газраас Сонгинохайрхан дүүргийн 7,9,22,25,26 дугаар хорооны мал бүхий иргэдийн 153 толгой үхэр, хонь, ямаанаас түүвэрчилж цусны дээж аван өнгөрсөн наймдугаар сарын 3-ны өдөр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн тёв лабораторид шинжилгээнд хамруулжээ. Гэтэл тус лабораторийн өнгөрсөн наймдугаар сарын 7-ны өдрийн 17-1546 дугаартай шинжилгээний дүнгээр 153 дээжээс 97-д нь эсрэг бием илэрсэн буюу мал, амыны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нь тогтвортой үйлчилгээ үзүүлээгүй гэсэн хариу гарчээ.
Өөрөөр хэлбэл, “Глобал бизнес линк” компани улсын төсвөөс таван тэрбум төгрөг гаргуулан байж Энэтхэг Улсаас импортолсон шүлхийн вакцинд малыг шүлхийгээс хамгаалах идэвх нь техникийн тодорхойлолтоор 85 хувь байх ёстой атал шинжилгээгээр хамгаалах идэвх нь 35-хан хувь буюу шүлхийн эсрэг дархлаа тогтоох идэвхит чанар “муу” гэсэн хариу гарч. Угтаа тухайн малд вакцин тарьснаас хойш 21 хоногийн дотор дархлаажуулалт 100 хувь болдог байна.
Эндээс үзвэл, 2016 онд Монгол Улс таван тэрбум төгрөгийн цаадхи хувийн эрх ашгийн золиосонд 60 сая малаа, илүү тодотговол үндэсний аюулгүй байдлаа тавиад туучихаж. Ердөө л “Глобал бизнес линк” гэдэг ганцхан компанийн хариуцлагагүй үйлдлээс болж тэр шүү дээ. Тэдний энэ “хариуцлагагүй үйлдэл’’-ээс болж энэ оны хагас жилийн байдлаар гэхэд 18 аймагт давхардсан тоогоор 405 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт халдварт өвчин 911 удаа гарч 7129 мал, амьтан өвчилсөн гэх тоон үзүүлэлт бий. Үүний улмаас зөвхөн нийслэлийн төсвөөс гэхэд тэрбум гаруй төгрөгийн зардал гарч, улаанбаатарчууд хорио цээрийн дэглэмд зуншсан юм.
БУРУУГАА НУУХЫН ТУЛД БУСДЫГ ГӨЖИРДСӨН ҮҮ
Уншигч та санаж буй бол шүлхий өвчний давалгаа хүчээ авч байх тэр үед ОХУ-аас чанаргүй вакцин нийлүүлсэн байна гэх мэдээлэл гарсан. Уг мэдээлэлтэй холбогдуулан холбогдох байгууллагаас Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шүлхий өвчний лавлагаа тоггоох лаборатори болон Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид 2016 оноос хойш манай улсад импортоор орж ирсэн шүлхийн вакцинд албан ёсны шинжилгзэ хийлгэхээр энэ оны тавдугаар сард дээжээ явуулсан байдаг. Өнгөрсөн долдугаар сард Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шүлхий өвчнийг лавлагаа тогтоох лабораториос ирсэн хариуд “Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн шүлхийн вакциныг дахин щинжлэх шаардлагатай тул шинжилгээний хариуг одоогоор эцэслэн өгөх боломжгүй” гэжээ. Ийм хариу ирснээс хойш өнөөдрийг хүртэл гурван сарын хугацаа өнгөрсөн ч шинжилгээний хариу эцэслэн гараагүй гэх. Угтаа бол дээрх лаборатори нь орчин үеийн тенхик, технологитой. Энэ утгаараа дэлхийд тэргүүлэгчид тооцогддог гэсэн.
Гэтэл ямар учраас шинжилгээний хариу эцэслэж гараагүй байгаа нь хэн нэгэн этгээд хөндлөнгөөс нөлөөлж, шинжилгээний хариуг “нууцалсан” байх вий гэсэн хардлага төрүүлж буй. Энэ хооронд Эрүүгийн цагдаагийн газар болон Авилгатай тэмцэх газраас Энэтхэг Улсаас импортолсон шүлхийн вакцины тендер шалгаруулалттай холбоотой хэргээр нэр бүхий иргэдийг шалгаж эхэлсэн сурагтай. Ямартай ч баталгаатай эх сурвалжийн мэдээлэл, нотлох баримтаар ОХУ-аас импортолсон вакцин бус харин Энэтхэг Улсаас “Глобал бизнес линк” компанийн импортолсон вакцин чанаргүй зүгээр л “ус” байсан гэх юм билээ. Энэ нь Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн баталгаажуулалтын албаны экспертийн дүгнэлтээр батлагдана. Уг дүгнэлтэд “Мал эмнэлэг үржлийн газар”-ын импортолсон ОХУ-ын Бүх Холбоотны Мал хамгаалах төвийн “ВНИИЗЖ”-д үйлдвэрлэсэн “Шүлхийн өвчнөөс сэргийлэх А, О хэвшлийн идэвхигүйжүүлсэн тосон хүчлүүрт Арриах-Вак вакцин”-ны 1,280700 тун бүхий 18 дугаар цувралын дээж нь 2017/593 тоот итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн дүнгээр гадаад байдал, өнгө, хольц, битүүмжлэл, pH, ариун чанар, хоруу чанар, хоргүй чанар, эсрэг биемийн илрэл үзүүлэлтүүд нь МЭҮФӨ-1111.220-0 0 1 8 3 – 1 7 – д заасан үзүүлэлт шаардлагыг хангаж байна” гэжээ. Эндээс үзвэл, ОХУ-аас импортолсон вакцинд ямар ч асуудал алга. Энэ л шалтгаанаар өөрсдийн хийсэн буруу үйлдлээ нуун дарагдуулахын тулд нийгэмд ташаа мэдээлэл цацаж амь аргацаах гэсэн боловч хууль хяналтын байгууллагын хараанаас мултарч чадсангүй бололтой.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ИЙМ ХЯМДХАН ГЭЖ ҮҮ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ
Монголчуудыг малгүйгээр, муухай хэлбэл махгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймдээ ч малыг төрийн хамгаалалтад байхаар Үндсэн хуульдаа зүйлчилсэн болов уу. Биднийг “хөнөөе” гэвэл мах, сүүг нь хордуулахад л хангалттай. Үүнтэй хэн ч маргахгүй биз. Газар нутгийн хэмжээгээр ч, мал сүргийн тоо толгойгоороо ч дэлхийд тэргүүлэгч манай улс даанч малаа эрүүл байлгаж, газар нутгаа онгичохгүй өнгөрч чадсангүй. Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр шүлхий өвчний гаралт энэ оны эхний найман сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 31-ээр их буюу 88 хувиар өсчээ. Үүнээс болж тэртээ 2000 оны үед шүлхий өвчнийг бүрэн устгаж чадсан улсын тоонд багтаж байсан манай улс 2017 оны зуныг шүлхийн бүслэлтэнд өнгөрөөв. Энэ бол гамшиг, энэ бол гутамшиг. Бүхэл бүтэн мэдээлэл, технологийн үсрэнгүй хөгжлийн зуунд хоёрхон тун вакцин хийгээд сэргийлэх боломжтой уг өвчинд дарлуулж суух нь бидний арчаагүйнх, бас хариуцлагагүйнх биз ээ.
Өнгөрсөн зунжин нийслэлчүүдийн, малчдын уур бухимдлыг төрүүлсэн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг хаяанаасаа холдуулахын тулд Улсын онцгой комиссоос 2017 оны есдүгээр сараас 2018 оны тавдугаар cap хүртэлх хугацаанд багтаж нийслэлээс мал бүхий иргэдииг нүүлгэн шилжүүлэх шиидвэр гаргасан. Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдардаг, нийгэм эдийн засгийн гол бүс, олон улсын худалдаа, аялал жуулчлалын төв болсон Улаанбаатар хотоос тэднийг нүүлгэн шилжүүлэх нь туйлын зөв. Гэхдээ ингэлээ гээд асуудал намжихгүй л болов уу. Учир нь 2016-2017 оны хооронд Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн вакцинд хамруулсан бүх малыг вакцинжуулалтад дахин хамруулах шаардлагатай болсон. Өнөөдөр ч энэ ажил улс орон даяар үргэлжилж байна. Үүнд улсын төсвөөс олон арван тэрбум төгрөг зарцуулах нь ойлгомжтой. Нийслэлээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх нь нийслэлийн иргэдийг шүлхийгээс бага боловч холдуулах гэсэн аргацаасан арга хэмжээ болохоос биш Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг бүрэн хангахуйц хэмжээний цогц арга хэмжээ биш юм. Иймээс тендертэй холбоотой булхайг таслан зогсоож, вакцин нэртэй “ус” шахдаг нөхөдтэй хариуцлага тооцож байж гэмээнэ улс эх орны үндэсний аюулгүй байдал бүрэн хангагдаж, эрүүл иргэнтэй, эрүүл нийгмийг бүтээх учиртай. Үүний тулд татвар төлөгчдийн мөнгөөр Энэтхэг Улсаас чанаргүй вакцин шахсан тендерийн цаад эзнийг илрүүлэх нь төрийн тэргүүний нэн тэргүүний хийх ёстой ажил биз ээ, Ерөнхийлөгч өө.
Г.НАЦАГДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Малд байтугай 9 сартай нялх үрсэд тань вакцин нэртэй юу хийж ать насыг хөнөөсөөр байна. Та амьсгаатай байна уу?