Засгийн бүрэлдэхүүнийг тохирч, сайдуудыг нэрлэлээ

11844

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэдхэн хоногийн өмнө тамгаа гардаж авсан. Тэрбээр эдгээр өдрүүдэд тамхимаа бүрдүүлэхээр ил, далд тохироо хийж байгаа нь нууц биш. Тэгвэл олон нийт У.Хүрэлсүхийн кабинетад хэн хэн багтаж ажиллах бол хэмээн чих тавин хүлээж сууна. Шинэ Засгийн газар хэрхэн бүрдэхээс цаашдын ирээдүй нь харагдах учиртай.

Тэгвэл бүтцээ өөрчлөхгүй бүрэлдэхүүнээ шинэчлэх зарчим барьж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямартай ч бусадтайгаа тохиролцоонд хүрсэн сурагтай. Бусад гэдэгт  УИХ дахь хоёр талцаад байгаа 65-ын бүлэг, Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчин АН багтаж байгаа.

Зарчим бодлого нь  тодорхойгүй гэж Ерөнхий сайдын томилгоо хэлэлцэх үед шантааж хийн хуралд оролцоогүй өмнөх Засгийн газраа огцруулахыг дэмжээгүй 32-той юун түрүүн эв зүйгээ ололцсон байна.  Ер нь Ерөнхий сайдын томилогоог дэмжээгүй 32-ын бүлэг бол М.Энхболдын талынх.  Өмнөх Засгийг огцруулсан ч хотын фракцынхан МАН-д шийдвэр гаргагч хэвээр байна.

Засгийн газрын өнөөдрийн бүтэц Засгийн газрын тэргүүнээс гадна 15 сайд, 13 яамнаас бүрдэж байгаа.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэх тохироондоо 9 сайдын томилогоог өөрийн мэдэлд авчээ.  Үүнд үндсэн чиг үүргээс гадна бусад яамд багтсан байна.  Ерөнхий сайдын “бүрэн эрх”-ийн мэдэлд  ЗГХЭГ, ГХЯ,  Сангийн яам,  ХЗДХЯ,  ХНХЯ,  ЭМЯ, ЭХЯ,  ХХААХҮЯ, УУХҮЯ багтжээ. Үүнээс ХХААХҮЯ, УУХҮЯ  Ерөнхийлөгчийн мэдэлд шилжилсэн с урагтай.  Сөрөг хүчин АН Засгийн бүтцэд өөрчлөлт хийж, дөрвөн яамыг тусад нь салган шинээр байгуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Гэвч сайдын тохироогоор асуудал цэгцлэгдэх бололтой.

Засгийн бүрэлдэхүүний 6 томилгоо МАН-ын дарга М.Энхболдын мэдэлд шилжсэн байна.  Энэ томилогоонд  УИХ дахь МАН-ын бүлгийн Засгийн газрыг огцруулахгүй дэмжээгүй   хэсэг багтах юм. ЭМЯ,  ЗТЯ,   БХЯ, БХЯ,  Шадар сайдыг томилгоог хийнэ.

Нэгэнтээ Засгийн бүрэлдэхүүнийг томилох тохироо бүрдсэн болохоор  талууд хүмүүсээ нэр дэвшүүлэн МАН-ын Удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд Ерөнхийлөгчид өргөн барих юм.

Ингээд Засгийн бүрэлдэхүүнд тохирсон сайдуудын нэрийг танилцуулъя.

-Шадар сайд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

-ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Г.Занданшатар

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

-Гадаад харилцааны сайд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

-Сангийн сайд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

-Хууль зүй, дотоод хэргийн сайд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд УИХ-ын гишүүн С.Чинзориг

-Батлан хамгаалахын сайд УИХ-ын гишүүн Н.Энхболд

-Барилга, хот байгуулалтын сайд УИХ-ын гишүүн О.Содбилэг

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

-Зам, тээврийн сайд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд УИХ-ын гишүүн Б.Батзориг

-Эрчим хүчний сайд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

-Эрүүл мэндийн сайд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нарын нэр яригдаж байгаа хэмээн жиргэж байна.

Ямартай У.Хүрэлсүхийн Засгийн газар “давхар дээл”-тэнгүүдээр дүүрэн байх бололтой.

М.ЭНХБОЛДЫН ТАЛААС ТОМИЛОГДОХ САЙД НАРЫН НЭР
1. Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг
3. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
4. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
5. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан
6. Батлан хамгаалахын сайд Н.Цэрэнбат

У.ХҮРЭЛСҮХИЙН ТАЛААС ТОМИЛОГДОХ САЙД НАРЫН НЭР
1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
2. Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар
3. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
4. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд
7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг
9. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
Ж.МЯДАГБАДАМ

Сайдуудын нэрсийн талаар жиргээчид….

-Алтанхуяг Ламжав Мэдлэгтэй боловсролтой шударга шулуун залуучууд байж л байна тийм л сүрхий юм бол тэднийгээ сонгоод араас нь зааж зөвлөөд явах нь яадгын ингэтлээ үхэх хатан шунадаг нь ямар учир байнаа нөхөд өө. Хэн хэн нь чадахгүй бол дампуурлаа зарлаад зайлцгаалдаа та нарын энэ элий балай жүжгийг хэдий болтол харж төр минь төрийн сүлд минь гэж явахын гудмандаа гараад гэр хорооллын айлуудаараа ороод тойргынхоо сумдаар яваад үздээ та нар ард түмэн чинь туйлдаа хүрээд мөлхөж байна яая даа байз эд нарыг мал бол… гэдэг үг байдаг шүү…

-Арай ч дээ … Ард түмний дургүй улс төрчид сайд болоод байдаг юм уу хаашаа юм, өмнө нь өчнөөн сайд хийчээд юу ч хийж гийгүүлээгүй хүмүүс дээр нь юугаа ч мэдэхгүй хэдэн улс төрчдөөс бүрдсэн засгийн газар. 20 онд АН-нд зайгаа тавьж өгвөл таарна. Бөмбөг дамжуулж байгаа юм шиг 2 нам хоорондоо шидэлцсээр байтал ард түмэн элгээрээ мөлхөх юм бна.

-Busad n bol saidad juldahaar nuhduud bna daa

-О. Баттөмөр Ж.Энхбаяр, Аюурсайхан, Оюун-Эрдэнэ нарын залуу гишүүд яачваа. Ийм л төртэй улс даа залуучуудаа цааш нь жийгээд хэдэн улиг болсон юмнуудаа томилдог. Сдуу юм даа.

-Буянаа Дорж Жавхлан гишүүн яагаад сайд болсонгүй вэ?Хэрэв Жавхлан гишүүн БОАЖ -ын сайд болсон бол ёстой нэг бужигнуулах байхгүй юу.

-Алтанхуяг Ламжав яг сүүлийн сугалааны эзэд үү цогзолмаа гэж энэ илүүдлийн трүф байнаа

-Б. Шагжсүрэн Энх-Амгалан шадар сайд дэмий байхаа.

-Jagaa Bayraa Dahiad unah zasgiin gazar bn a, uchir ne Tserenbat, Sumyabazar, Sarangerel nar zasgiihaa neriig shorootoi hutgahaar hvmvvs bn

-Ch Nyamdavaa Зарим нэг нь арай биш байна …!!!!! Миеэтэй хамтарч байгаан юм бизлээ тэгвэл тэгээ л бүх зүйл худлаа гэсэн үг…!!!

BOLOD.MN


URL:

Сэтгэгдэл бичих