Ойрын 2 хоногт хур тунадас цас орж, шуурч хүйтэрнэ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 10 дугаар сарын 9-нөөс 10 дугаар сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Ойрын 2 хоногт хур тунадас цас орж, шуурч хүйтэн байна -
Баруун аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 9-нд зарим газраар цас, 12-нд нутгийн хойд хэсгээр, 11,13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 9-11,13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 1-6 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарч 15-нд уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 9-нд нутгийн баруун хэсгээр, 10,13-нд зарим газраар, 12-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас цас орно. Салхи 10-13-нд зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм хүрч дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 10-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 10-13-нд зарим газраар 12-14м/с хүртэл ширүүсч зөөлөн цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 2-7 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан, зүүн хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 9-10 нд зарим нутгаар хур тунадас нойтон цас орж, цасан шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй хур тунадас орж явган шуурна. Салхи 9-14-нд зарим газраар 12-14м/с хүртэл ширүүсч шуурна. 9-14-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан өдөртөө 5-10 хэм дулаан байна. 15-нд ихэнх нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм дулаан байна.
URL: