Гамбууш “супер зочин”

Шар хэвлэлүүдийн “од” гэгддэг Гамбууш сүүлийн үед нам жим амьдарч байгаа. Нэг их олны нүдэнд өртөлгүй, хэвлэлийнхээс дөлөх болсон Гамбууш өчигдөр “Мөрөөдлийн театр”-ын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжгийн нээлтийг үзэхээр ирсэн байв. “Анх удаа улаан хивсний ёслолд оролцож байна” хэмээн ихэд олзуурхсан тэрбээр 60 насны босго давсан ч дэгжин имижээ алдалгүй хувцасладаг хэвээр. Энэ үдэш тэрбээр цагаан шуба, гялгар урт түрийтэй гутал, богино банзал, нүүрээ халхалсан торон унжлага бүхий дэгжин хар малгайгаар гоёж, донжтой нь аргагүй алхалсаар орж ирсэн.

Сүүлийн үед олон нийтийн арга хэмжээнд тэр бүр харагдахаа больсон Гамбууш өчигдөр орой гэрэл зурагчдын дурангаас харц буруулан байсан ч удалгүй нүүр хагарав бололтой, гэрэл зурагчдын өмнө янз бүрийн поз авч, хуучилж зогсоно лээ.

“Миний нууц хүү” жүжгийн “супер” зочдын нэг байж чадсан Гамбууш олны анхаарлыг эрхгүй татаж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих