Хятадын байлдааны хөлөг онгоц Тайланд руу хийсэн аяллаа өндөрлүүлэв

06aa473a-333f-4cc3-a4aa-8a27c0ea15c9

Хятадын Тэнгисийн армийн “Чанчүнь”, “Жинжөү”, “Чаохү” зэрэг байлдааны  хөлөг онгоцноос бүрдсэн флот 10-р сарын 7-нд Тайланд руу хийсэн 4 хоногийн  хугацаатай найрсаг аяллаа өндөрлүүлж, эх орон руугаа буцсан  байна.

Тайландад айлчлах үеэр, дээрх хөлөг онгоцууд орон нутгийн иргэд болон  Хятадын цагаачдад нээлттэй өдөрлөг зохиосон бөгөөд флотын командлагч Шэнь Хао  Тайландын дэд ерөнхий сайд бөгөөд батлан хамгаалахын сайд Проит Вонгсуван зэрэг  төр, армийн удирдагчидтай уулзсан байна.

Ийнхүү Хятадын тэнгисийн цэргийн флотын Ази, Африк, Европ гурван  тивийн 20 оронд хийх найрсаг аялал бүрэн дүүрэн амжилттай  өндөрлөжээ.

ХОУР


URL:

Сэтгэгдэл бичих