ОРДУУДЫН ЗАН АРАНШИНГИЙН ЗУРХАЙ

11813

Хонины орд (21/III-20/IV

Их ажилсаг, бодит үр дүн сонирхдог, бүтээлч хөдөлмөрч, биеэ даасан, айж эмээдэггүй, өөртөө итгэдэг, хүч нөлөө ихтэй. Зорьсондоо хүрэхийн тулд зоримог. Амьдралын дадлага олох гэж их яардаг. Өрсөлдөгчийг тэвчдэггүй, өөрөө өөртөө эзэн байхыг хүсдэг. Ертөнцийн эрхсийн дотроос хүүхэд шиг л өчүүхэн бага амьтан. Чадал авъяастай, бүтээлч, сахилгатай, итгэж болмоор, чиг зорилготой. Нөхөрлөх хүн, эзэмших дадал туршлагатайдаа ялгавартай ханддаг. Шинэ бодлоор дүүрэн явдаг. Дэг сахилгатай гэлээ ч ажил амьдралдаа өөрийгөө дутмаг чиглүүлдэг. Шинэ зүйл санаж, бүтээхийн төлөө байдаг ч гэсэн нэг зүйлд удаан тогтож чаддаггүй зан бодсоноо ажил болгоход тань саад учруулдаг. Санаснаараа бүрэн эрх дураараа байх ажил албыг эрхэмлэдэг. Биеэ даасан байдлыг илүү үнэлж бусдаас тушаал заавар авах дургүй. Хонины ордныхон эр, эмийн ажилд дуртай байдаг. Ирээдүйн амьдралдаа хэт их зориг, хөөрсөн сэтгэлээр ханддаг.

Үхрийн орд (21/IV-21/V)

Бусдад хэрэгтэй үед нь туслахыг бодож явдаг сайн анд. Хүнтэй эв найрамдалтай байхын ашиг тусыг бүрэн эдлэхийг хүсч хүний итгэл найдвартай хүлээхийг хичээдэг, ой сайтай бөгөөд ялангуяа таныг доромжилсон, хохироосон зүйлийг ер мартдаггүй. Өөрийн гэсэн зарчимтай бөгөөд биеийн хүчний хөдөлмөрийг дааж чадна. Ажилдаа явж ирэхдээ хүнд цүнх, ном авч явах дуртай. Үйлдвэр, худалдааны сонирхолтой бөгөөд ашиг олж болох хүнтэй ажиллах дуртай ажээ. Төрөлхийн тайван, ажигламтгай хүн. Юманд их болгоомжтой ханддаг, хуучныг баримтлагч хүн гэж хэлж болохоор байна. Сэтгэлийн хөдөлгөөн багатай, хүнтэй удаан хугацаанд гүн бат нөхөрлөх дуртай. Санаа бодлоо илэрхийгээр гаргаж үзүүлэх дургүй. Хэрэв таны санаа бодлыг мэдэх гэвэл түүнд уцаарладаг.

Ихрийн орд (22/V-21/VI)

Сайхан сэтгэлтэй, өгөөмөр, их бүтээлч бөгөөд аливаа санал бодлоор дүүрэн явдаг. Зорилго болон амьдралын хүсэл мөрөөдлөө бүрэн бүрдтэл ер амардаггүй. Нэг ажлыг гүйцээсний дараа цаашдын нэр алдар олох ажилд ордог. Амьдралд хандахдаа их бодитой, практикт тулгуурладаг. Их хүнлэг сэтгэлтэй. Өөрийн өгөөмөр сайхан сэтгэлээ хүнд мэдүүлэхийг хичээдэг. Холбоо харилцаа тогтоож санал бодлоо илчлэн ярилцах нь таны бас нэг сайн тал юм. Бусдыг дагуулж чадахаар ярьж чаддаг. Энэ нь өөрийгөө таниулах үүд хаалга болно. Өөрийн бодол санал дээрээ хатуу зогсож аливаа маргаанд өөрийгөө сайтар хамгаалж чадна

Мэлхийн орд (22/VI-23/VII)

Удам гарлаа барьж уламжлалт юмс, үзэгдлийг магтах дуртай. Өчүүхэн сэтгэл тавьсан хүнтэй амархан найзалж нөхөрлөдөг. Энэхүү хандлага хүмүүсийг тантай нөхөрлөхөд хөтөлдөг. Таны зан харилцаанд хачирхалтай хоёр тал хосолж байдаг. Найз гэж үзсэн хүндээ та халуун дотно өгөөмөр сэтгэлээр ханддаг мөртлөө бусадтай болохоор хол хөндий байдаг. Та нэг үед бодсоноо илэн далангуй гаргадаг юм шиг мөртлөө заримдаа дотроо л бодоод явдаг. Найзлах, хүнтэй нөхөрлөх дуртай юм шиг боловч гэнэт больдог ч тал бий. Заримдаа биеэ нөөн барьж ганц биеэр амьдардаг хүн шиг байдаг.

Арслангийн орд (24/VII-22/VIII)

Өөрийгөө бусдаас ялимгүй дээр гэж боддог бөгөөд хүнээс зайдуу байх дуртай. Ганцаар байхдаа баяр жаргалтай. Амьдралын хатуу үзэл баримтлалтай. Их зарчимч. Амьдралын зорилго, чиглэлгүй хөвж явдаг хүнд дургүй. Бусдын зан авирыг сайн шинждэг. Бусдыг ажиглаж цаг өнгөрөөхдөө дуртай. Их ярьдаггүй. Энэ нь бусдыг их сонсдог гэсэн үг биш. Хүн сонирхсон зүйлийг тань танд ярих хүртэл бусдын яриаг сонирхдоггүй. Олон хүн таныг ихэмсэг гэж хэлдэгт гайхах явдалгүй. Үзэл бодолдоо шаргуу шийдмэг, итгэлтэй төгс байдаг нь таныг амжилт олохын нууц болно. Та цөөн хэдэн сайн найзтай. Та итгэсэн хүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Бусдыг захиран тушаах дуртай ч өөрөө захирагдах дургүй. Үнэнч найздаа тус хүргэхдээ ер эргэлзэхгүй. Үүнийг сайн дураараа хийнэ. Танаас тусламж үргэлж авах гэдэг юмуу дандаа юм шаардаж нэхэж байдаг хүнд та уурладаг.

Охины орд (23/VIII-21/IX)

Золбоолог, азтай маягийн хүн. Амьдралыг байгаагаар нь л хүлээн авдаг. Бусдыг байгаагаар нь үздэг. Их бачуу сандруу боловч юмыг их ойлгодог, бусдын төлөө сэтгэл тавьдаг. Бодол санаагаа хэлж байгаа хүнийг ер эсэргүүцдэггүй боловч тэд дооглонгуй ханддаг. Амьдралын тодорхой зорилготой, практик амьдралтай хүн. Сандруу, чигээрээ, шаардла өндөртэй, гэхдээ өөрөө хийх дургүй юмаа бусдаар хийлгүүлэх гэдэггүй. Ажил болон хаана ч ажилтай байхыг хүсдэг. Ажил мэргэжилдээ биеэ зориулсан хүнийг таашаадаг. Ажил албатайгаа холбогдсон асуудлаар тэдний зөвлөгөөг авч байдаг. Өөрийгөө ажилтай байлгахын тулд янз бүрийн клуб, бүлгийн гишүүн байх дуртай. Тааламжгүй орчин нөхцөлд ч гэсэн ажил явуулах чадвартай. Хамтран зүтгэгчид болон холбоотонтойгоо зах зээлийн сэтгэхүйгээр харилцдаг.

Жинлүүрийн орд (22/IХ-23/Х)

Зөөлөн намуун дуутай, үргэлж инээмсэглэн явдаг. Залуудаа зөөлөн нимгэн арьстай, сүүлдээ сэвхтэж цоохортох шинжтэй. Үнэн шударга, энх амгалан, зохицлын адил төвшинг барьдаг. Юмыг их төсөөлөн бодох оюун ухаантай. Ямар ч нөхцөлд дасдаг. Ярианд мэргэн, эв аяыг сайн олдог. Их сайн дипломат хүн. Заримдаа, ялангуяа сэтгэл хөдөлсөн үед дэндүү хийсвэрлэдэг. Сонирхлоо удаан барьж чадахгүй. Уян зантай учраас ажил хөдөлмөр, гэрлэлтийн аль ч асуудалд сайн түнш болж чадна. Өөрийнх нь сонирхолд харшилж байлаа ч гэсэн бусдын үзэл бодлыг хүлээн авдаг. Хэрэлдэж зөрөлдөхөөс аль болохоор зайлсхийдэг. Амьдралыг баяр цэнгэлтэй өнгөрөөх хэрэгтэй гэж боддог. Бусдад их тэвчээртэй ханддаг. Тэгэхдээ бусдыг дураар нь байлгадаг гэсэн үг биш юм. Таны ажил амьдрал, сонирхлын талбарт таньтай өрсөлдөх хэн ч байхгүй. Та уралдаан тэмцээн, маргалдааны үед бусдын эсрэг сайн зогсож чадна. Тойрон байгаа үзэсгэлэнт орчиндоо их мэдрэмтгий. Байгалийн үзэсгэлэнг бий болгох, сайхан цэцэг зурах дуртай. Зэрлэг хэрцгий юмс таны дургүйг хүргэдэг.

Хилэнцийн орд (24/Х-22/ХI)

Хариуцлагатай,.чармайлттай. Угаасаа биеэ сайн дайчилдаг. Бардам зан төрх, өөрийгөө чухалд бодох нь таны мөн чанарын нэг хэсэг. Юмыг яг байгаагаар нь боддог. Хувийн дэг журам сайтай. Эр зоригтой. Их ажигламтгай, задлан шинжлэгч, зөн билэгтэй. Бүх юмны ул үндсийг олж, оньсогыг тайлах гэж өөрийгөө их зовоодог. Хачин юманд орооцолдож, өрсөлдөх дуртай. Хурц ойтой. Зорилго чиглэлдээ маш хатуу. Саад бэрхшээлийг сайн давж гардаг. Зорилго чиглэлээ тодорхойлон тавихын өмнө их сайн боддог. Яагаад гэвэл та нэг бол үхнэ, нэг бол сэхнэ гэж бодож явдаг хүн юм. Гэхдээ та үргэлж үнэн сэтгэл, итгэлтэй үнэнч нөхөр болно.

Нумын орд (23/ХI-21/ХII)

Та далайцтай ярьж, том хөдөлнө. Энэ юуг илэрхийлэх вэ гэвэл завшаан олдсон цагт мөрийтэй тоглож азаа үзэхээс үл буцна. Ухаалаг, цагаан цайлган, их сониуч, тиймээс ч яагаад гэж байнга асууж явдаг, зоримог, өөдрөг сэтгэлтэй. Аливаа ажил, мэргэжлийн хамгийн дээд байранд хүрэхийг ямагт эрмэлздэг, амьдралынхаа зорилгод хүрэхийн тулд өөртөө их итгэдэг. Дэвшилтэт санаачилга овсгоот чанар тань таныг онцгой амжилтад хүргэдэг агаад бодож томхон хөдлөх явдал бол нумын ордныхны нийтлэг шинж мөн. Дунд зэрэг юм уу, энгийн амьдрал сэтгэлд үл хүрнэ. Та тааламжтай сайхан яриа хөөрөөтэй хүн. Шог хошин ярианд дуртай бөгөөд еөрөө их яримтгай, үнэнч шударга, идеалист, бясалгагч. Эрх чөлөө, дэвшлийг хязгааргүй мөреөдөх бөгөөд шударга ёсны сэтгэлгээ их хөгжсөн хүн. Та их олон талын авъяастай, зоримог санаа дүүрэн, юманд амжилт олох хүртлээ сэтгэл амар суудаггүй. Танд янз бүрийн санал бодол, амжилт олох, баян болох дүр зураг байнга эргэлдэж байдаг. Олонх нь морь уралдах, хөзөр тоглох дуртай. Зан заншлыг хүндэтгэх, эрх чөлөөтэй дураараа байх хоёрын хооронд тэлэгдэн хоёрдмол талтай байдаг. Хуучин ёс уламжлалаасаа салсан нэг нь амьдралдаа гол төлөв амжилт олдог. Нумын ордныхон байгаль дэлхийг хайрлан гэрээс гадуур амьдрахыг хүсдэг. Бүх адгуус амьтныг ялангуяа морь, нохойг их хайрладаг. Ярих, хийх нь нумны сум шиг шулуун шуудхан. Замдаа тааралдсан бутыг тойрохгүй улс. Нөхөрсөг, нийтлэг зантай. Бусдын ач тусыг ер мартдаггүй. Цаг нь ирэхээр хариу тус заавал хүргэдэг.

10. Матрын орд (22/XII-19/I)

Амьдралд бодитой хандахыг боддог. Их аригч гамтай, дадал зуршлыг таалдаг. Биеийн хүч чадал сайтай, зохион байгуулах чадвартай, тэвчээртэй, маш их хүчин зүтгэл гаргаж байж амжилтад хүрдэг. Бага зэрэг ичих хулгах зантай. Хүнтэй тийм амар нөхөрлөдөггүй, итгэж болмоор үнэнч зантай. Тэгэхдээ хувиа хичээсэн шунаг зан бас бий. Бусадтай нийлж ажиллаж чадна. Эд материалын хувьд л сайн байх нь таны амьдралын гол зорилт. Амьдралынхаа зорилгод хүрэх замдаа тийм их гүн нухацтай байж чаддаггүй. Заримдаа зугаа цэнгэлд хөл алдах үе ч бий. Хэрүүл маргаанаас зайдуухан явахыг хичээдэг. Орчноо их сайн мэдэрч байдаг. Хэрцгий бүдүүлэг, муу юмс дургүйг хүргэдэг. Үнэнч шударга, энх амгалан, нийцэрхэг байхыг үргэлж боддог. Ямар ч нөхцөлд амархан зохицож чадна. Нэг үгээр хэлбэл сүрхий дипломат хүн. Тэгэхдээ энэ дипломат зан тань бусдыг хохироодоггүй. Бүгдэд сайн санаж явдаг, муу юмаа санадаггүй.

Хумхын орд (21/I-19/II)

Хүн төрөхдөө чөлөөтэй төрсөн бол ямар ч нөхцөлд чөлөөтэй амьдрах ёстой гэсэн гүн ухаанд итгэдэг. Зохион байгуулах чадваргүй, өрнүүн сэтгэлтэй, учир шалтгааны ухаантай, зорилго чиглэлээ тогтоож чадах хүсэл зоригийн чадалтай, амьдралдаа бодитой хандах хүн. Хүний ёсонд бат итгэж олон улсын найрамдлын үзэл бодолд их итгэлтэй. Үүний хамтаар байгаль орчин, байгаа юмыг түүний үзэгдэлтэй нь хамт хайрладаг. Гайхамшгийн тайлагдаагүй үзэгдэл бүхэнд баясан үе шат бүгд дээр нь хөвж байдаг. Маш их найзархаг бөгөөд маш олон хүн танина. Тэгэхдээ тэдний хэнтэй нь ч ойр холбоо тогтоохоос болгоомжилно. Зожигдуу байхыгаа илүү аюулгүй гэж боддог. Бусдад амар итгэдэггүй. Үүн дээр итгэхгүй, сэжиглэх хардах гэсэн асуудал байдаггүй, зөвхөн л ойр холбоо тогтоох хэрэггүй л гэж боддог аж. Сэтгэлийн гүн хөдөлгөөнтэй байж чадах авч хайрласан, ойртсон хүндээ үргэлж бодит байдлаар ханддаг. Маш их өгөөмөр, тусархуу. Хумхын ордныхон өөрийгөө болон бусдыг инээлгэж чадна.

Загасны орд (20/II-20/III)

Мөрөөдөгч, төсөөлөн бодогч, романтик, үнэнч, тусч, өрөвч зантай. Царайны илэрхийлэл хийсвэр хуурамч, юманд их гүн сэтгэгдэлтэй. Хамт байгаа хүнийхээ аясаар яриа хөөрөө, нүүр царайгаа өөрчилнө. Сэтгэлийн хөдөлгөөнд их автагдана. Төрөлх чанараараа идеалист, гүн ухаантан. Та олон талын авъяастай ч гэсэн түүнийгээ чиглүүлэх талаар дутагдалтай. Сонирхлоо амархан бууруулдаг. Амьдралын нааштай талыг харж өөрийгөө баясгаж явдаг. Хүсэл мөрөөдлийн ертөнцөд хөвөх хандлагатай. Ирээдүй л амьдралд сайныг авчирна гэж итгэж явдаг. Энэ бодол тань онох нь ч бий, алдах нь ч бий. Ирээдүйн сайн сайхныг хүлээн суух хоорондоо одоогийн байгаа орчноо өөрчлөхөд хүчин чармайлт тавьдаггүй аж. Сайн найз, гүн ухаантан, танилуудаа зааж зааварлана. Тэд таны зөвлөгөөг авах гэж ирнэ.


URL:

Нэр: خرید تار Огноо: 24 July 2018

thank you 1

ttps://iransaz.net/خرید-تار-کماچه-سنتور-دف-تنبک-تنبور-دوتا/

Сэтгэгдэл бичих