Асар том хиймэл мөсөн байгууламж барина

Монгол Улс нийслэл Улаанбаатар хотдоо асар том хиймэл мөсөн байгууламж барьж зуны бүгчим халуун саруудыг өнгөрөөх боломжийг бий болгохоор ажиллаж байна. Энэ тухай мэдээллийг Их Британий wired цахим хуудас нийтэлсэн байна. Зуны цагт бага багаар хайлах асар том мөсөн байгууламжийг Улаанбаатар хотын төвд барихаар төлөвлөжээ. Энэ ажлын гол зорилго нь долоон метр зузаан, алс холын хойд нутгийн цаг агаарт нийцэх хиймэл мөсөн байгууламж барьж байгуулахад чиглэгдэж байгаа юм. Хэрэв голын ус өдрийн цагт мөсний гадаргуу дээрх ан цаваар урсвал, шөнө нь мөсөн байгууламж улам том болж хөлдөх боломжтой. Тиймээс Монголын инженерийн консорциум туул гол дээр барьж байгуулах мөсөн байгууламжинд нүх гаргаж дээрх үйл явцыг хэрэгжүүлэхээр хичээж байна. Дээр дурьдсанчлан мөсийг маш том болгохын тулд энэ үйл явц дахин дахин давтагдсаар байх юм.


URL:

Сэтгэгдэл бичих