Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тарьсан модоо арчлаарай
Бэлтгэл ажлын хүрээнд албан байгууллагуудаас ирсэн захиалгын дагуу мод тарилтын байршлаа сонгож, нүх ухах, хайрга чулууг нь зөөх, мод тарилтад шаардлагатай холимог хөрс бэлтгэх ажлыг хангаж байна.
Энэ жилийн намрын мод тарилтын хүрээнд монос, чацаргана, улиас, голт бор, үхрийн нүд, нарс гэсэн 6 төрлийн 500-аад ширхэг мод тарихаар төлөвлөөд байна. Намрын мод тарилт шинээр олон мод суулгахаас илүү өмнө нь тарьсан модоо арчлах ажилд анхаарал хандуулахыг иргэд, албан байгууллагуудад зөвлөж байна.
Өөрөөр хэлбэл цэнэг усалгаа хийх, тогоог цэвэрлэж хөрсийг сийрүүлэх, ойр орчмын шар өвсийг цэвэрлэх, хагдарсан хөл ургамлыг устгах нь мод ургалтад чухал нөлөөтэй.
Тиймээс иргэд, аж ахуй нэгжүүд Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд багаж хэрэгсэлтэйгээ ирж өөрсдийн тарьсан модоо арчлахыг уриалж байна.
URL: