Тендерийн хэрэгт холбогдсон М.Сономпил “Хөгжлийн банк”-наас санхүүжилт авч байжээ
Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг АТГ-аас яллагдагчаар татсан талаар манай сайт мэдээлсэн. Тодруулбал, АТГ-ын мөрдөн байцаагчид өнгөрсөн пүрэв гаригт түүний орон сууц, компанийн байранд үзлэг нэгжлэг хийсэн юм.
М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаандаа Эрчим хүчний яамнаас зарлагдсан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон уг станцын санхүүжилттэй холбоотой асуудлаар ийнхүү яллагдагчаар татсан байдаг.
Тэгвэл уг тендерийн санхүүжилтийг “Хөгжлийн банк”-наас авч байжээ. Тиймээс уг хэрэгтэй холбогдуулан түүнд яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцуулан, түүний гэр, “Залуу Монгол” компанийн байранд үзлэг, нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтыг хураан аваад байгаа юм.
“Хөгжлийн банк”-ны хэрэгт тус банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, “Эрэл” компаний захирал Б.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар зэрэг маш олон хүн холбогдон шалгагдаж байгаа билээ.
Б.Чимэг
zaluu.com
URL: