Энэ өдрийн зурхай /2017.10.09/

12_free-astrology-tools-960x440-800x300Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 9. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 19. Сумъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, найман цагаан мэнгэтэй, шарагчин могой өдөр.

                          Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага
: Хүрэлцэхүй   
Суудал: 
Уул     

Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” тул сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна …

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Таныг хайр сэтгэлд биш юм гэхэд ажил, гэр ахуйд аз ивээх өдөр. Ямар ч бүтээлч ажил эхэлсэн тааламжтай байна. Сэтгэлийнхээ тайван байдлыг хадгалан ихэнх үйл явдлыг зөнд нь орхи. Нөлөө, чадвараа зөвхөн шийдвэрлэх ач холбогдолтой үед л хэрэглэ. Уран сэтгэмжээ ашигла.


ҮХЭР (4/20-5/20)

Бага зэрэг санхүүгийн алдаанууд гарах байх. Та өөрийнхөө явагдаж байгаа ажлаа сайн судал. Шинэ ажил хэрэг эхлүүлэх хэрэггүй. Урьдчилан таамаглах аргагүй эмх замбараагүй ажилладаг бол таны дархлаа эрч хүч буурах магадлалтай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Шинэ зүйлийг эрэлхийлж, танин мэдэхэд таатай өдөр. Гайхамшигтай зөн билэг нь илэрнэ. Асуудлыг дэвэргэхгүйгээр өдөр тутмын ажилдаа тайван хандаж сурах хэрэгтэй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны хувьд өнөөдөр хамгийн гол асуудал тань боловсрол байна. Багш нар, сургуулийн удирдлагуудтай харьцах харьцаа хичээл эхлэх үеэс байх болно. Цаг алдалгүй зохицуул. Гадаад хэл сурч эхлэхэд хамгийн тохиромжтой үе.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр таны ажил хэргийн идэвх тогтворгүй байна. Карьераа өсгөх, нэр хүнд олж авахын тулд ердийнхөөс илүү их хэрэгтэй болно. Хэдийгээр энэ нь хэцүү боловч та чадна гэдгийг зөвлөе.


ОХИН (8/23-9/22)

Ажил, гэрт хүнд нөхцөл байдал үүснэ. Өөрийгөө энэ амьдралаас тасарсан мэт төсөөлнө. Ажил дээрээ орой болтол бүү суу. Унтахын өмнө эсвэл ажил руугаа явган алхаж бай. Оройд бүлээн шүршүүрт орж өглөөгүүр дасгал хийж бай. Үсчинд очвол сэтгэл санаа сэргэнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Олонх хүмүүс ихэмсэг бардам зангаа оюун санааны хүч мэтээр төсөөлөх өдөр болно. Таныг хайрлаж санаа тавьдаг хүмүүсийн тусламж дэмжлэгийг баяртай, талархалтайгаар хүлээн ав. Тэгснээр тэнд дайснуудаас тань найз нөхөд илүү олон гэдэгт та итгэх болно. Улмаар та бүх саад тотгорыг даван туулж асуудал бэрхшээлүүдээ шийдвэрлэж чадна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдрийн уриа бол бүх юмыг ол эсвэл хоосон хоцор. Энэ өдөр та маш их олз эсвэл том хохирол амсана. Хэрвээ та сайтар төлөвлөсөн ажлаа хийвэл амжилтад хүрнэ. Уран бүтээлд маш сайхан үе. Романтик харилцааны үндэс нь чин сэтгэл, итгэл байна. Хагацал салалтууд түр зуурийн шинжтэй байна.


НУМ (11/22-12/21)

Эрч хүчтэй хүмүүс алс хол аялах цаг болжээ. Энэ аялал олон зүйлийг шинээр харахад тус болно. Зам зуур та олон сонирхолтой хүмүүстэй танилцаж магадгүй зүрх сэтгэлийн уяагаа ч олж магадгүй. Гэртээ буцах замд ч энэ харилцаа үргэлжилнэ. Ажил хэргээ хойш нь тавьж аян замд яаралтай гарахыг зөвлөе.


МАТАР (12/22-1/19)

Ажил чинь амжилт авч ирнэ. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Мөрөн дээрх ачаанаасаа бага ч гэсэн хөнгөл. Энэ өдрийн үдшийг хайртай хүнтэйгээ өнгөрүүл. Нийгмийн тулгамдсан асуудлыг өөрийнх шигээ хүлээж авна. Олон хүн сэтгэлд таарсан ажил олж, санхүүгийн, байдлаа нэлээд хэмжээгээр нэмэгдүүлнэ. Ашиг авчирах ажил олно.


ХУМХ (1/20-2/18)

Шинэ төлөвлөгөө зохиох, мөн шинэ төслөө түншүүдтэйгээ хэлэлцэхэд таатай. Шинэ мэдээлэл санаа олж авахад ихээхэн цаг зарцуулна. Урт хугацааны сургалт эсвэл ажилд ор. Өглөөгүүр эмэгтэйчүүд эсвэл уран бүтээлчидтэй тохиролцоход хялбар. Үдээс хойш удирдлага эсвэл түшмэлүүдтэй хэл амаа ололцоно.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдрийн хувьд хүчээ хэтрүүлж үнэлээд, сохор азанд найдаад хэрэггүй. Орж ирэх саналуудын ашиг бодитой биш, хоосон үгнээс цаашгүй. Дэмий юманд хүчээ зарж байж эрүүл мэндээ муутгахаас болгоомжил. Ойр дотнынхонтойгоо зөрчилдөнө. Настай хүмүүсийн бие муудна.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих