Ерөнхий сайдад хүрэх хана хэрэм буюу Д.Амарбаясгалан

11796

Өнгөрсөн лхагва гаригт УИХ-ын ээлжит чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг 100%-ийн саналаар томилсоноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн өрөөний үүдээр УИХ-ын гишүүд тасралтгүй хөвөрч, орж гарах болов. Учир нь Ерөнхий сайдыг томилох хэлэлцүүлэг дээр У.Хүрэлсүх сайд нарыг парламентаас бүрдүүлнэ гэдгээ хэлсэн юм. Үүнээс улбаалан өмнөх Засгийн газрын сайдуудаас суудалдаа үлдэх хүсэлтэй, шинээр сайд болох амбицтай хүмүүс саналаа намын Ерөнхий нарийн бичгийн даргадаа ээлж дараалан илэрхийлж байгаа нь тэр.

Ерөнхий сайдыг томилсоны дараа “УИХ-ын гишүүд нэг нэгээрээ шалгалтанд ороод унасан юм шиг Д.Амарбаясгалангийн өрөөнөөс урвайж гарч ирээд байх юм” гэх яриа тэр үйл явцыг нүдээрээ харсан сэтгүүлчдийн дундаас гарсан юм. Тэгэхээр энэ засгийн газарт сайд болох шалгуурыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тавьж байгаа бөгөөд намын генсекийн хатуу шалгуурыг давж чадсан хүнтэй л Ерөнхий сайд У.Хүрэлсүх биечлэн уулзаж байгаа сурагтай. Тэгэхээр зангарагатай Ерөнхий сайдаас дутахгүй зангарагатай генсек сайдад горилж буй УИХ-ын гишүүдэд нэлээд хатуухан шалгуур тавьж шүүсийг нь шахаж байгаа бололтой.

Д.Амарбаясгалангийн шалгуурыг чухам хэн,хэн давсаныг харах л үлдлээ. Тэдгээр гишүүдийг засгийн газрын сайдуудаар өнөөдөр, маргаашийн УИХ-ын чуулганаар амжиж томилно.


URL:

Сэтгэгдэл бичих