Эзэнгүйдсэн ”нинжа” нap Монгол улсын иргэд гэдгийг бүү март

-Монгол улс Хятадын импортын нүүрсний 43 хувийг нийлүүлжээ- Манай улс дэлхийн 150 орчим улстай худалдааны харилцаа хөгжүүлж байгаа бөгөөд гадаад худалдааны нийт хэмжээ 2010 оны байдлаар 6,1 тэрбум ам.доллар, 2011 оны эхний 10 сарын байдлаар 9,1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх жилийн мөн үеийнхээс хоёр дахин нэмэгджээ. Экспортод нүүрс, төмрийн хүдэр, молибдений баяжмал, алт, хайлуур жонш, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн голлож, эдгээр нь энэ оны эхний 10 сарын байдлаар нийт экспортын 89 орчим хувийг эзэлж байгаа нь тогтоогджээ.  Хэдийгээр гадаад худалдааны харилцаа сайжирч хөрөнгө оруулалт нэмэгдэж буй ч бичил уурхайчдын тоо буурахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл гадны хөрөнгө оруулагч нэмэгдэхийн хэрээр дотоодод гap аргаар ажиллагсдын тоо буурах ёстой ч Монголын хувьд энэ тал дээр дорвитой өөрчлөлт гapaaгүй гэсэн үг.

Бидний багад “нинжа” гэж нүдээ гаргаад хар хувцас өмссөн, өөд уруугүй нисэн дүүлдэг өвөрлөгч хүмүүний тухай кино гардаг байж билээ. Харин энэ цаг дор “нинжа” гэж гар аргаар алт олборлогчдыг хэлдэг болсон. Алт ч юу байхав дээ, гар аргаар, хувиараа ямар ч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тухай ойлголтгүй хэсэг бүлэг иргэд амь насаа дэнчинд тавин, арав хорин цаасны төлөө эүтгэхийг хэлээд байгаа хэрэг. Ажилгүй, орлогогүй хүн чинь амаа ангайсан улаан цурав хүүхдүүдээ яая гэхэв, үхлийн ам мэт ангайх уурхайн гүн рүү бүсэлхийгээрээ олс уяад л орж явчихдаг гэхээр ямархан санагдаж байна.

Нүүрс хэмээх хар алтны үнэ дэлхийн зах зээлд өсөхийн хэрээр олон Монгол хүн хаягдсан уурхайн хар ам руу амь насаа золин золин зүтгэх болж. Саяхан нэг статистик судалгаа олж харлаа. Тодруулбал, 162.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгээрээ дэлхийд эхний аравт ордог Монгол Улс Хятадын импортын нүүрсний 43 хувийг нийлүүлж эхэлжээ. Уг нь Австрали Улс Хятадын импортын нүүрсний 37 хувийг хангаж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл Хятатууд манайхаас нүүрсээ авдаг болсноор Австралийнх 21 хувь хүртлээ буурсан гэсэн үг. Түүгээр ч барахгүй Хятад улс цаашид нүүрсний нийлүүлэлтээ Монголоос хангана гэдгээ мэдэгдсэн байна.

Гэхдээ хэдэн хувь гэдгээ хэлээгүй. Хэдийгээр тодорхой тоо баримт дурдаагүй ч 100 тэр ч бүү хэл түүнээс ч дээш хувиар авахаар төлөвлөж байхыг үгүйсгэх аргагүй. Зөвхөн Шивээ хүрэнгийн боомтоор гэхэд л тун удахгүй найман салаа замаар 24 цагаар нүүрс зөөхөөр болж өдгөө бэлтгэл ажлаа хангаад эхэлчихсэн гэх. Уг нь бол аль эрт замаа тавих боломж байсан ч манайхан замаас нь зувчуулчихсан хэрэг.

Эх сурвачжийн өгүүлснээр хятадын талаас бэлтгэл ажил аль хэдийнэ хангагдчихсан ч манайхны ажил хэт удаашралтай байгаа учраас өмнөд хөршийнхөн маань ажиллах хүчээ авчраад өөрсдөө замаа барьж байгаа гэх юм билээ. Гэхдээ тус боомтын дарга тэс өөр, шал гулд зүйлийг зарим нэг сонин хэвлэлээр ярьсныг энд дурдах нь илүүц биз. За ямартай ч бичил уурхай нь дэлхий нийтийн хөгжлийн чухач асуудлын нэг болж байгаа бөгөөд дэлхийн хөгжиж буй 70 гаруй оронд 40 сая хүн энэ үйл ажиллагааг эрхлэн, нийтдээ 150-170 сая хүний амьжиргааг дэмжин тэтгэдэг гэх судалгаа бий.

Угаас бичил уурхай нь хөдөөгийн иргэдэд ажлын байр бий болгохоос гадна орон нутгийн эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг. Тэр ч утгаараа манайхан бичил уурхайчид буюу нинжа нарыг нэг их хөхүүлэн дэмждэггүй ч хорьж цагдаад байдаггүй. Хорьж цагдах гэсэн ч хүчирхгүй нь үнэн. Тиймээс төр засаг бичил уурхайчдын аюулгүй байдалд анхаарал тавьж, нэгдсэн журамд оруулах шаардлага зүй ёсоор танигдаж байгаа юм. Зөвхөн Налайхын нүүрсний уурхайд гэхэд л 2007 оноос хойш 267 удаагийн осол гарч 75 хүн нас баржээ. Үүн харахад хувиараа ашигт малтмал олборлогчид хөдөлмөрийн аюул байдал, эрүүл ахуйн асуудлыг орхигдуулсан гэсэн дүгнэлтийг хийж болно.

Хувиараа ашигт малтал олборлох үйл ажиллагаанд opoлцож эхэлснээс хойш тэдний 10,3 хувь нь ямар нэгэн осолд өртөж байсан ослын 53,7 хувь нь угаартах, 1 хувь нь шороонд дарагдах, 3,0 хувь нь түлэгдэх, 32 хувь нь чулуу болон багаж хэрэгсэлтэй холбоотойгоор хөнгөн гэмтэл авдаг ажээ.

Гэвч төр засаг- иргэдээ үл анзааран их хэмжээгээр нүүрс гаргаж дундаас нь хувьдаа ашиг олох тухай л бодож суугаа нь энэ цагийн MOHГОЛ эмгэнэл биш гэж үү. Тэгээд ч аливаа улсын төр, засгийн бодлого шийдвэр нь бүс нутгийн болон дэлхий нийтийн дэг жаягтай нийцсэн байхаар орон зай нь хумигдаж байгаа өнөө үед дотоодын чадварлаг институци түүнийг бүрдүүлэх хууль эрх зүй зайлшгүй шаардлагатай. Өөр хэлбэл бичил уурхайчдаа анхааралдаа авч ажиллах орчин, хууль эрх зvйн орчноор нь дэмжих төрийн бодлого үгүйлэгдээд байна.

З.Есүй


URL:

Сэтгэгдэл бичих