“Цохилт” тусгай арга хэмжээний хүрээнд хулгайлах гэмт хэрэг буурчээ

22228548_707292462797505_1923876512289492628_nНийслэлийн цагдаагийн газраас зарим хороодын нутаг дэвсгэрийн гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүү, хэв журмын нөхцөл байдлыг тогтворжуулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр “Цохилт” арга хэмжээг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн.

Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд хяналтын камер байршуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Плехановын нэрэмжит ерөнхий боловсролын дунд сургуулийн багш, сурагчдад санамж, сэрэмжлүүлэг тарааж, сургалт, зөвлөгөөн зохион байгуулан гудамж талбайд гэрэлтүүлэг тавих, камержуулах чиглэлээр аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна.
Мөн хорооны гэмт хэрэг, зөрчилд өдөр тутам үнэлэлт, дүгнэлт өгч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид Хууль сахиулах их сургуулийн сонсогчид, олон нийтийн цагдаа, хэв журмын урамшилт эргүүлд ажиллаж буй иргэдтэй хамтран явган эргүүлд ажиллаж байгаа юм.

Тус хорооны нутаг дэвсгэрт арга хэмжээний хүрээнд гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 13, хулгайлах гэмт хэрэг 3 нэгжээр буурч, дээрэм, булаалтын гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих