Б.Цээпилдорж МАН-ын 33 гишүүнийг “Сэлэнгэд очвол ална шүү” хэмээн сүрдүүлжээ

7d2e3523e457a28f7d81582aa8d2d259МАН-ын Бага хурал нилээдгүй хэрүүл уруул, дуулиан шуугиантай болж өнгөрсөн бололтой. Учир нь УИХ-ын  гишүүн Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нар хоорондоо маргалдаж, нэгийгээ “…Ална шүү, гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ шүү” хэмээн сүрдүүлсэн тухай мэдээлэл хэвлэлд цацагдсан.

Тэгвэл түүнээс ч дор зүйл МАН-ын Бага хурлын үеэр болсон байна.

Учир нь Сэлэнгэ аймгаас ирсэн нэгэн төлөөлөгч үг хэлэх үеэрээ “…Засгийн газрыг огцруулсан 33 гишүүн Сэлэнгэд очвол ална шүү. Та нарыг манай Сэлэнгийнхэн заначихсан байгаа шүү” хэмээн агсамнажээ.

Энэ талаар Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон хавиар ярьсаар удаж байна. Харин ингэж хэлсэн хүн нь олны танил бус, Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооноос Бага хуралд төлөөлж ирсэн залуу гэх.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр ТОСК-ын дэд захирал Б.Цээпилдорж гэгч эрхэм МАН-ын 33 гишүүнийг ийнхүү сүрдүүлж, айдаст автуулсан бололтой. Тэрбээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хүн гэгддэг аж.

Х.Онон

Zuv.mn


URL:

Сэтгэгдэл бичих