Чежүд 29 машин мөргөлджээ

Өмнөд Солонгосын Чежүд цаг агаарын таагүй нөхцөлөөс үүдэн 29 машин мөргөлдөн, 15 хүн бэртжээ.

Тус арлын ойр орчмоор сүүлийн хэд хоногуудад их хэмжээний бороо орон үерлэснээс манан будангийн хэмжээ хэт ихсэн, хүмүүсийн урдах зам харагдахгүй болоход хүрээд байна.

Жолооч нар өмнөх замаа сайн харах боломжгүйгээс ийнхүү мөргөлдсөн байна. Арын машинууд осол гарсан газрыг харалгүй өмнөх машиныхаа араас орсон аж. Зорчигчдын биеийн байдал одоогоор гайгүй гэж эмнэлгээс мэдээлжээ.

Харин үерийн уснаас болж, 40 орчим барилга усанд автан нурсан аж. Өмнөд Солонгост сүүлийн 25 жилд байгаагүй их бороо орсон байна.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих