Хэн гэдэг сайд автын осол гаргаж, хүний аминд хүрэв

5d38881f828379b27199e16819b17c34Есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг Түлүүгийн давааны орчим, “Дондогийн булаг” гэдэг газар автын онц ноцтой осол гарчээ. Ослын улмаас мотоциклтой зорчиж явсан иргэн Ч “Мерседес Бенз жи класс” маркийн … улсын дугаартай машинд мөргүүлж нас баржээ.

Уг автомашинд Засгийн газрын сайдын үүрэг гүйцэтгэгч, олны танил урлагийн хүнтэй согтуурсан байдалтай хамт явсан гэх мэдээллийг эх сурвалж өгөөд байна. Одоогоор автомашиныг хэн жолоодож явсныг тогтоогоогүй бөгөөд хурууны хээгээр таних үзлэг хийгдээгүй гэх мэдээлэл ч байна.

Тухайн үед авто осол болсон газарт цагдаагийн байгууллагаас шинжилгээ хийгээгүй, аймгийн прокурор шууд хяналтдаа авсан гэнэ. Нас барсан иргэн Ч нь хамгаалалтын каск, цацруулагч бүхий мотоцикл унаж явсан эсэх нь тодорхойгүй байгааг эх сурвалж дурдлаа.

Эх сурвалж: DNN.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих