Эмч нар ажил хаяж, өвчтнүүд орон дээр ёолно

1507103995_22154696_1536793676409577_7850658838787784701_n ”Таны цалин хэд вэ” гэсэн асуултанд Монголын жирийн ажилтан, албан хаагчид 500 мянган төгрөг гэж хариулна. Тэгвэл энэ мөнгө амьдралд хүрэлцээтэй юу. Төрийн мэдлийн банкны захирлын хувьд хэтэрхий бага мөнгө юм. Тэрээр сар бүр авдаг 10 сая төгрөгийн цалингаа голж мэдэгдэл хийсэн байсан шүү дээ. Гэтэл бидний хүүхдийг сурган хүмүүжүүлдэг багш нар, бидний эрүүл мэндийг сахин хамгаалдаг эмч нар татвар, даатгалаа төлөөд гар дээрээ 400 гаруй мянган төгрөг авч, түүгээрээ аж амьдралаа зохицуулж байна. Ийм байхад цалингаа голж, эсэргүүцэл илэрхийлэхээс ч яах билээ.

Өнөөдөр 3000 гаруй эмч “цалингаа нэмүүлэхийг шаардаж” төрийн ордны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Нийт эмч нарын төлөөлөл болсон цөөн эмч нар өнөөдрийн жагсаалд ирсэн ч төрийн ордны бүтэн тойрохоор их байв. Тэд цалингаа дэлхийн жишигт хүргэж, хэдэн мянган доллар нэхээгүй. Тэд УИХ-ын гишүүд, Засгийн газар амлаж байсан мөрөө хөтөлбөрөө л биелүүлэхийг шаардсан. Тэд цалингаа 50 хувиар л нэмэгдүүлэхийг шаардсан. Ийм нэмэгдэл авлаа гээд Төрийн банкны захирлын цалингийн хаана ч хүрэхгүй.

Яах вэ, тэд сард авч буй 500 мянган төгрөгийн цалингаа 700 мянга л болгуулахыг хүссэн. Олон ч удаа шаардлага тавьж, санал зөвшилцөхийг хүссэн. Гэвч салбарын сайд нь өөрийгөө рекламдаж телевизээр ярилцлага өгч байснаас биш эмч нарынхаа нийгмийн асуудалд санаа тавьсангүй. Аргаа барсандаа эмч нар өнөөдөр цуглаж, төрийн ордноо тойрч эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэднийг харсан гадны жуулчинд ямар учиртайг нь асууж, зургийг нь авч, толгой сэгсэрч харагдлаа.

Манайхаас өөр улс оронд эмч нар цалингаа нэмүүлэх тухай ярьж, эсэргүүцэж жагсдаггүй байлгүй. Тиймээс тэдэнд цоо шинэ үзэгдэл мэт харагдсан байх. Гэтэл манай эмч нарын шаардаж буй цалингийн нэмэгдэл тун бага. Харин Монголд, төсөвт тэр мөнгө нь бий юу? Хэрвээ цалин нэмж чадахгүй гэвэл эмч нар ажил хаяж, суулт зарлана гэж мэдэгдлээ. Багш нар ажлаа хаяж хүүхдүүд гэеүрч эхлэв. Эмч нар ажил хаяж, өвчтөнүүд ёолж эхлэв л болох нь дээ. Төр үүнийг хүсээ юу?

 


URL:

Нэр: зочин Огноо: 4 October 2017

Зөвөө зөв. Өөрсдийнхөө төлөө , гэр бүлийнхээ төлөө тэмцээ.

Сэтгэгдэл бичих