Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тамгаа гардаж авлаа

11695

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын  амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг  үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ухнаагийн Хүрэлсүх 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

·  1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

·  1989 онд Батлан хамгаалахын их сургууль

·  1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт

·  2000 онд МУИС төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч, төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй.

Ажилласан байдал

·  1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

·  1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

·  1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

·  1996-1997 онд МАХН-ын “Залуучууд Хөгжил” төвийн ерөнхий захирал

·  1997-1999 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

·  1999-2000 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

·  2000-2005 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

·  2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

·  2000-2004 онд УИХ-ын гишүүн

·  2004-2008 онд УИХ-ын гишүүн

·  2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд

·  2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд

·  2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

·  2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

·  2012-2013 онд УИХ-ын гишүүн

·  2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд

·  2016 онд Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих