Лас Вегаст халдлага үйлдсэн этгээд мусулман уу?

1507022679_seraЭнэ сарын 1 буюу өнгөрсөн ням гаригт Лас Вегас хотод гэмт халдлага болж 59 хүн амь насаа алдаад байгаа. Тэгвэл энэ хэргийн гол буруутан нь Невада мужийн Мескьют хотын харьяат, 64 настай Стефн Паддок гэгч аж. Тэрээр амиа хорлочихсон учраас яагаад ийм зүйл хийснийг нь тогтоож чадаагүй байна.

“Түүнийг шалгаж үзэхэд ямар нэг сэжигтэй, онц ноцтой зүйл илрээгүй. Харин хэдэн жилийн өмнө нэг удаа л шүүхэд дуудагдаж байсан” гэж цагдаагийн ажилтан Жое Ломбардо мэдэгджээ. Стефн Паддок 9 сарын 28-наас эхлэн буудал хөлсөлсөн бөгөөд 32 давхрын өрөөнөөсөө тоглолт үзэж байсан 22000 гаруй хүн уруу гал нээсэн байна. Дараа нь өөрийгөө буудаж амиа хорлосон байна.

“Стефн Паддок нь хэдэн сарын өмнө мусулман болсон. Бид түүнд уг хэргийг хийх заавар өгсөн” гэж ISIS мэдэгдсэн боловч түүндээ баримт нотолгоо өгөөгүй ажээ. Стефн Паддокийг террост бүлэглэлтэй холбоотой байсан гэх баримт нотолгоо олдоогүй гэж Холбооны мөрдөх товчоо мэдэгдээд байгаа юм.

 

Бэлтгэсэн: Б.Шинэбаяр


URL:

Сэтгэгдэл бичих