Цуст аллага үйлдсэн Стефэн Крейг Паддок гэгч хэн байв
АНУ-ын Невада муж улсын Лас Вегас хотод аймшигт аллага үйлдсэн 64 настай Стефэн Паддок гэгч хэн байв. Түүний эцэг болох Бенжамин Хоскинс Паддок нь банк дээрэмдэгч, Холбооны мөрдөх товчоо зэвсэглэсэн 10 маш аюултай гэмт хэрэгтний нэгээр нэрлэж байжээ.
Хэрэгтэн ганц бие, чинээлэг нэгэн байжээ. Тэрбээр хоёр удаа гэрлэж байсан ч үр хүүхэдгүй аж. Тэрбээр тусдаа амьдардаг 62 настай Мэрэл Дэнли гэх эмэгтэйтэй гэр бүл гэсэн бичиг баримтыг казино тоглохдоо ашигладаг байсан гэжээ. Хэрэг гарах үед Мэрэл Дэнли АНУ-д байгаагүй, Японд байжээ.
Стефэн Паддок Невада мужийн Мескит хотод ганц биеэрээ тун ч чинээлэг амьдардаг, хувьдаа хоёр нисэх онгоцтой, тэрбумтан байсан гэх мэдээлэл байна. Тэрбээр мөрийтэй тоглоомд дуртай, цусаараа бооцоо тавьж 40 000 ам долларын jackpot тоглоомд оруулж байжээ.
Түүний дүү Эрик Паддок ахынхаа тухай “Тэр ямар ч харьяалал, шашин шүтлэггүй, улс төр сонирхдоггүй. Тэр ямар ч зүйлийг анхаарч үздэггүй хүн байсан” хэмээжээ.
Стивен Паддок олон үл хөдлөх хөрөнгөтэй тэрбумтан байсан бөгөөд энэ тухай Эрик ”Тэр мөнгөтэй хүн байсан. Онгоцоор зугаалж, мөрийтэй тоглодог байсан” гэжээ.
Тэрбээр Невадагийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн түүхгүй тэтгэвэрт гарсан хүн гэдгийг цагдаагийнхан хэлжээ. Мөн тэр хэргийг ганцаараа үйлдсэн, олон улсын террорист бүлэглэлтэй ямар ч холбоо тогтоогоогүй.
URL: