Оюутолгойд онц ноцтой хүн амины хэрэг гарав
Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгой төслийн талбайд онц ноцтой хүн амины хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр Оюутолгой төслийн ажилчдын хоол, хүнсийг бэлтгэн нийлүүлдэг Францын “Си Ай Эс” компанийн ажилтан 21 настай З гэдэг залуу энэ сарын 18-ны өдөр учир битүүлгээр амиа алдсан байна. Орон нутгийнхны мэдээлж буйгаар “Си Ай Эс” компанийн ажилтан З-г энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө хар өнгийн уяагаар боож амийг нь хөнөөсөн. Мөн тус компанид тогоочоор ажилладаг энэтхэг хүн 3-гийн амийг хөнөөсөн хүмүүсийг харсан. Түүнийг ч бас олсоор боож, амь насыг нь хөнөөхөөр завдсан” гэнэ. Эл хэргийг тус төсөл дээр ажиллаж буй хятадууд үйлдсэн байх магадлалтай аж. Эл ноцтой хэргийн учир шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж эхэлжээ.
Д.Эрдэнэтуяа
URL: