Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрэнэ буюу “чоно борооноор”
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Танаа.
ИЛ ЗАХИДАЛ
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гуай “Чоно борооноор” гэгчийн замаар тань руу гэтэж байгааг Та анзаарахгүй байгаад цэргийнхэн сэтгэл зовинож байгааг Танд товчхон дуулгах гэж үүнийг бичиж байна.
БХЯ-нд аварга Б.Бат-Эрдэнэ гуай сайдаар томилогдсоноос хойшхи жил гаруйхны хугацаанд цэргүүд гранатанд дэлбэлэгдэж нас барсан, дэглүүлж хөл гараа хөлдөөж тайруулсан, голын усанд осолдож живсэн гээд ноцтой хэрэг төвөг шил шилээ харан үргэлжилээр байвч сайд гуай тэр бүгдийг өөрөөсөө овжноор зайлуулсаар өдий хүрснийг хэн хүнгүй эмзэлэн хүлээн авч огцрохыг шаардсаар ирсэн билээ.
Ийм онц ноцтой олон хэргийн хажуугаар БХЯ-ны хурандаа Б.Коля гэх өөрийнхөө нутгийн увайгүй нэгэн этгээдийг сайд Б.Бат-Эрдэнэ ивээлдээ авч өөрийнхөө бусармаг үйлдэлдээ хамтрагч болгож ирсэн бөгөөд цэргийн мэргэжлийн бус тэрхүү Б.Коля гэгчийгээ саяхан өндөр албан тушаалд дэвшүүлж, одоо түүндээ ГЕНЕРАЛ цол олгуулахаар санаархаж, улс төрийн энэ эгзэгтэй цаг үеийг далимдуулан тань руу “чоно борооноор” гэх үлгэрийн замаар гэтэж байгааг Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд Та анхааралдаа авна уу?
Тэрхүү Б.Коля гэгчийн хуудуутай паянг өнөөгийн цэргийнхэн бүгд сайн мэдэх бөгөөд заримаас нь товчхон дурьдвал:
- Коля нь цэргийн ямарч шатны сургууль төгсөөгүй,
- Цэргийн прокурорт 1980-аад оны дундуур хэдэн жил ажиллаж байхдаа хууль зөрчсөн хэргээр шоронд сууж байсан,
- 1990-ээд оны эхээр ЗХУ-ын цэрэг Монголоос гарахад тэдний үлдээгээд явсан байр орон сууцнаас их хэмжээгээр зувчуулаад дараа нь армиас сэмхэн бултаж халагдсан,
- 1990-ээд оны дундуур ОХУ-д засварт явуулах нисдэг тэргэнд олон зуун тарваганы арьс нууж хил гаргах гэж оролдоод баригдаж байсан,
- 2006 онд БХЯ-нд хуулийн зөвлөхийн албан тушаалд гэнэт дэд хурандаа цол зүүж хууль бусаар гарч ирсэн,
- БХЯ-нд томилогдсон ажил албан тушаал бүртээ авлига, хээл хахуул, авгай хүүхний хэрэг мандаадаг,
- Мэргэжлийн бус, дунд мэргэжилтэй авгайгаа БХИС-д багшаар оруулсан,
- Өөрийн нэр бүхий 4 хүүхдээ АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ-ын цэргийн сургуулиудад авлига, арын хаалгаар явуулсан, ашиг сонирхлын маш их зөрчилтэй,
- 2017 оны 2-р сард сайдынхаа нэрийг барьж бусдаас авлига нэхэж АТГ-т дуудагдаж байсан,
- 2017 оны 10-р сард БХЯ-ны нэр барьж ОХУ-аас Солонгосын банкаар дамжуулан их хэмжээний мөнгө өгөхийг хууль бусаар шаардсан,
- Б.Коля нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан “Офицерын алба хаах журам”-аар бол аль дээр үед, өдгөөгөөс 13 жилийн өмнө тэтгэвэртээ гарчихсан байх ёстой хүн.
Ийм л увайгүй этгээд БХЯ-нд хууль бусаар шургалж, арын хаалгаар албан тушаал дэвшиж, элдэв башир аргаар сайдаа барьцаанд оруулж, улмаар цэргийн дээд цолд хүрэхээр улайран зүтгэж байгааг эрхэм Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Та анхааралдаа авахгүй бол цэргийн эрхэм хүндтэй цол улам бүр үнэгүйдэх нь байна шүү.
БХЯ-ны хурандаа Б.Коля гэгчийн увайгүй үлдлүүдийн тухай хэвлэл мэдээлэлд сүүлд цацагдсан цөөнгүй баримтыг дараах сайтуудаас үзнэ үү: http://www.dorgio.mn/p/79594, http://www.shuurhai.mn/?p=153508, http://www.zuv.mn/page/newsmore/9084
Ардчилсан энэ нийгэмд хувийн эрх ашгийг урьтал болгосон, хууль бус, бусармаг үйлдэл хийж амьдардаг, ухамсар мөхөс, ёс зүйгүй, ашиг сонирхлын зөрчилтэй энэхүү Б.Коля мэтийн хүмүүс төрийн тусгай албанд байх ёсгүй биш үү, Ерөнхийлөгч өө ?!…
Бэлтгэл офицер Б.Зоригт
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ene muu teneg boh odoo boloo shuudee